2020/12/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.26₮
B30
УЛААНБААТАР
-18°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-26°
B30
УЛААНБААТАР
-18°
|
-26°
01:00
S31
-21°
02:00
S31
-22°
03:00
S31
-22°
04:00
S31
-22°
05:00
S31
-22°
06:00
S31
-23°
07:00
S31
-23°
08:00
S31
-23°
09:00
S32
-23°
10:00
S32
-21°
11:00
S32
-19°
12:00
S32
-17°

ҮЙЛ ЯВДАЛ: "Ёс зүйтэй, ур чадвартай мэргэжилтэн" өдөрлөг болно

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 21
iKon.MN

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын хуралдаан болж байна. 

Holliday inn Ulaanbaatar-т

10:30 цагт Олон улсын ёс зүйн өдрийг тохиолдуулан Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс "Ёс зүйтэй, ур чадвартай мэргэжилтэн" өдөрлөгийг зохион байгуулна. 

Төрийн ордон Их танхимын 2 давхарт

11:00 цагт Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлэл хийнэ. 

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Эрүүл мэндийн яамны ээлжит ХБХ болно. 

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагаас Баянзүрх дүүргийн Хурлын Төлөөлөгчийн ОХУ-н Ерөнхийлөгч В.В.Путинд хандаж хүргүүлсэн өргөдлийн шуурхай хариу, хөндсөн асуудал нь Монгол Улсын төлбөрийн тэнцэлтэй хэрхэн холбоотой бөгөөд ямар ач холбогдолтой болох тухай, мөн түүнчлэн иргэдийн амьдрал ахуйтай холбоотой асуудлыг мөнгөний бус аргаар хэрхэн шийдвэрлэсэн тухай зэрэг асуудлаар сонирхол татахуйц мэдээлэл хийнэ.

Баянгол дүүргийн ИТХ-ын танхимд

11:40 цагт БГД-ийн ИТХ-д сонгогдсон хүмүүст батламж гардуулна.

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагаас Монгол бөөгийн 12 их эзэн тэнгэрүүдийн тухай түүний оршихуй ба сүлжихүй болон гэгээрсэн сүнсний учир холбогдлын талаар судлаач Д.Батбаяр мэдээлэл хийнэ. 

 ОХУ-ын Шинжлэх ухаан соёлын төвд

12:00 цагт “Хилийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ эхэлнэ. Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны гэрэл зурагчин, ахлах дэслэгч Л.Номингэрэлийн гаргаж буй тус үзэсгэлэн аравдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

The Corporate Convention Centre-т

12:00 цагт Т.Ганболд, М.Батболд, СТА С.Болд-Эрдэнэ, Т.Бархүү нар Монголд анхны постдрам “Альфа” театрын нээлт болон “Фауст” жүжгийн талаар мэдээлнэ.

 МҮЭ-ийн холбооны төв байр

14:00 цагаас МҮЭ-ийн холбоо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай уулзалт хийж, хамтран ажиллах гэрээ байгуулна.

x