Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Үл хөдлөх хөрөнгийн салбарын есдүгээр сарын мэдээ

Б.Бүжинлхам, Г.Энхзориг
2020 оны 10 сарын 21
iKon.MN

Үл хөдлөх хөрөнгийн салбар нь улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг бөгөөд тасралтгүй эргэх мөнгөний урсгалын нилээд хэсгийг бүрдүүлж байдаг томоохон салбар юм.

 

9 р сар нь үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьд жил бүрийн хамгийн өндөр борлуулалттай өндөр эрэлттэй үе байдаг ба өвөл болохын өмнөх сарын хувьд улирлын шинж чанартай байдаг.  Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан тоо баримтаас харвал он гарсаар 9 сарын 30 хүртэл буюу эхний 3 улиралд 32,356 ш үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдсэнээс зөвхөн 9 р сард нийт 5,236 үл хөдлөх хөрөнгө худалдагджээ. Энэ нь өмнөх жилийн эхний 3 улиралтай харьцуулбал 8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Энэ салбарын тэргүүлэгч Ремакс компанийн хувьд эхний 9 сарын байдлаар нийт 10,900 орчим үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулсан бол зөвхөн 9 р сард л гэхэд 1,058 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, түрээсэлсэн үзүүлэлттэй байна. Ремаксчуудын үйл ажиллагаа илүү өргөжин тэлэхийн хирээр хэрэглэгчдэд илүү сонголтыг бий болгож дата сан дахь мэдээллүүдээсээ хэрэглэгчиддээ зөвлөлгөө, мэдээлэл өгөх нь томоохон давуу талыг бий болгож байна.

Манай улсын гол бизнесийн салбар болох уул уурхайн салбарын хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 46.4 хувиар, зэсийн баяжмал 8.3 хувиар, төмрийн хүдэр 0.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр дэлхий даяар цар тахлын нөхцөл байдалтай , эдийн засгийн амаргүй үеийг туулж яваа ч үл хөдлөх хөрөнгийн зах зээл эрэлттэй хэвээр байгаа юм. Нийт иргэдийнх нь 73% орчим нь гэр хороололд амьдардаг манай улсын хувьд иргэд орчин үеийн орон сууцанд нүүн орох, одоо байгаа сууцуудаа шинэчлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага, эрэлт маш ихтэй.  

ИПОТЕКИЙН 6% ЗЭЭЛ БАТЛАГДЛАА

 

Сүүлийн 3 сарын ипотекийн зээлдэгчдийн тоог сар бүрээр харуулсан графикийг та бүхэн дээрээс үзнэ үү.

Залуу гэр бүлүүдийн хувь орон байртай болох боломж ипотекийн зээлийн хувьд 6% шинэ зээл батлагдаж эхэлсэнтэй холбоотой зах зээлд нэгэн томоохон итгэл найдварыг бий болгосон. Ипотекийн зээл авч байгаа хүмүүс өмнөх 8% тай зээлийн хувьд өрхийн дундаж орлого 1,5 сая төгрөг байх ёстой шаардлагыг хангах ёстой байсан бөгөөд харин зээлийн хүү жилийн 6% болсноор өрхийн орлого нь 1 сая байхад хамрагдах боломжтой болж байгаа юм.  Монголбанкнаас ес, аравдугаар сарын санхүүжилт 50-иад тэрбум, арилжааны банкууд 40-өөд тэрбум төгрөг гаргаснаар зээл хэрэгжиж эхэлсэн. Энэ нь дунджаар 100 сая төгрөгний үнэтэй байрыг 900 хүнд олгох хэмжээний төсөв бөгөөд эрэлттэй нь харьцуулбал тун бага тоо. Энэ нь зөвхөн анх удаа зээл авч байгаа хүмүүст хамааралтай ба өмнө нь 8% ийн зээлэнд хамрагдсан иргэд зээлээ 6% болгож хөрвүүлэх, өөрчлөх боломжгүй юм. Энэхүү зээлийн багцын 25% ийг  хөдөө орон нутаг дахь иргэддээ өгөхөөр төлөвлөж байгаа юм.

 

ТОСК-с ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ХӨТӨЛБӨР

Түрээсийн Орон сууцны корпорациас түрээслээд өмчлөх боломжтой орон сууцны төсөл хэрэгжүүлж одоогийн байдлаар 1,512 айлыг энэ хөтөлбөрт хамруулаад байна. Буянт Ухаа 1 болон 2, Хангай хотхонуудад дээрхи айлуудыг Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-н дагуу Түрээслээд өмчлүүлэх гэрээ байгуулсан байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдах иргэдэд хоёр саналыг санал болгодог ба Нэгдүгээрт иргэд 5 хүртэлхи жилийн хугацаанд байрны үнийн 30% буюу урьдчилгаагаа бүрдүүлж үлдэгдэл 70% ийг ипотекийн зээлд хамрагдах замаар төлөх, хоёрдугаарт орон сууцны нийт үнийг 5 жилдээ хуваан барагдуулах. Зах зээлийн судалгаанаас үзвэл 30,000 орчим иргэд энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлттэй маш их эрэлттэй байгаа хэдий ч харамсалтай нь орон сууцны хүртээмж бага байгаагаас хамрагдаж чаддаггүй.

 

Харин нэгэн сайхан мэдээ саяхнаас сонсогдож эхэлсэн нь БНСУ-ын Засгийн газраас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Буянт-Ухаа 2 хорооллын баруун талд “Солонго 1, 2” хороолол төслийн бэлтгэл ажил хийгдээд явж байна. Энэхүү хороолол нь баригдсанаар түрээсийн орон сууцны санг 5002 айлаар өргөжүүлэх боломжтой болох юм. Цаашдаа хүн амаа орон сууцжуулах бодлогын хүрээнд түрээсийн орон сууцны хөтөлбөрийг илүү өргөн цар хүрээгээр хэрэгжүүлэх нэн шаардлагатай. Энэ хөтөлбөр хэрэгжсэн ч гэсэн цаад талд нь энэ хөтөлбөрт хамрагдах 25,000 гаруй иргэд хамрагдаж чадалгүй үлдэх болно.

Мөн УИХ-с НОСК (Нийслэлийн Орон сууцны Корпораци) -р  дамжуулан   COVID19-ийн үеэр бидний эрүүл энхийн манаанд өдөр шөнөгүй маш сайн ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхны нийгмийн томоохон асуудлыг шийдвэрлэхээр нэгэн тогтоолыг баталсан юм. Энэхүү тогтоолын хүрээнд эмч эмнэлгийн ажилтан, төрийн тусгай албаныханд 4,000 орон сууц олгох заалтыг тусгасан байна. 

Мөн Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсны дагуу 150 мянган айлын орон сууц хөтөлбөр дараах зургаан янзаар хэрэгжихээр төлөвлөгджээ.

Үүнд: 

  • Өөрийн эзэмшиж  байгаа газар дээрээ ААН-үүд төлөвлөлтөө батлуулж, орон сууц барих боломжтой. 
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах ажил хийгдэнэ. 
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг дахин төлөвлөж, барилгажуулна. 
  • Гэр хорооллын хүрээнд  биеэ даасан инженерийн дэд бүтцийг хийх байдлаар хэрэгжинэ. 
  • Мөн төрөөс түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 

Санхүүжилтийн хувьд энэхүү хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх нь одоохондоо тодорхойгүй байгаа ба юутай ч ипотекийн зээлийн санд хуримтлагдсан мөнгөний хэмжээнд буюу 300 тэрбум төгрөгөнд хэрэгжүүлээд явах бололтой. Энэ нь дээр дурдсантай адилаар дундаж 100 сая төгрөгний үнэтэй байраар тооцоход  3,000 хүнд байрны зээл олгох боломжтой төсөв юм.  

ОРОН СУУЦНЫ ҮНЭ

 

Орон сууцны үнийн индексийн хувьд  Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ 2020 оны 3 дугаар улиралд 10 жилийн өмнөхтэй харьцуулбал 2010 оны эцсээс 79.3 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар буурч , өмнөх улирлаас 0.1 хувиар өссөн байна. Ерөнхийдөө байрнуудын үнэнд өмнөх жилтэй харьцуулахад өөрчлөлт ороогүй. Цаашдаа мөн үнэ буурах төлөв байхгүй байгаа ба учир нь барилгын ихэнхи түүхий эд материалууд импортоор орж ирдэг тул хэрэглээний үнийн өсөлтөө дагаад 2 с 5 % хүртэл өсөх хандлагатай байна.  Шинэ байрнуудын хувьд  Хан Уул дүүргийн 11 р хороонд байрлах, ногоон орчноороо алдартай , NCD группийн хэрэгжүүлж буй Ривер Гарден 2 хотхоны байрууд 1 м кв нь 5,500,000 с 7,000,000 төгрөгний үнэтэй байгаа бол Баянгол дүүргийн 21 р хороонд байрлах Төгс Хурц констракшны байрнууд 1 м кв нь 1,000,000 с 1,700,000 төгрөгний үнэтэй буюу хамгийн бага байна.

Сүүлийн 10 жилийн Монгол улсын инфляцын дундаж 7,4 тэй байгаа ба энэ чигээрээ үргэлжилбэл  1 төгрөгийн үнэ цэнэ экспоненциал өсөлт, математик тооцооллоор үзэхэд ойролцоогоор 8,7 жилийн дараа 2 дахин унах хандлагатай. Цаашилбал 19 жилийн дараа 4 дахин буурах эрсдэлтэй байна. Тиймээс үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь яг одоо хамгийн ухаалаг хөрөнгө оруулалтуудын нэгд тооцогдож байгаа билээ.    

ХЭРЭГЛЭГЧИД ЮУ ХҮСЧ БАЙНА ВЭ?

 

Үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн бүтээмжтэй хамт олон Ремаксчууд нийт хэрэглэгчдийнхээ дунд 9 сараас эхлэн хандлагын судалгаа хийж байгаа бөгөөд судалгааны үр дүнг хүргэж байна. Энэхүү судалгаагаар хэрэглэгчид аль дүүрэгт, ямар төрлийн орон сууцыг ямар үнээр, төлбөрийн нөхцлөөр авахыг хүсч байгааг тодорхойлсон бөгөөд худалдан авагчид үл хөдлөх хөрөнгө худалдан авах шийдвэр гаргахдаа ямар шалгуурыг үндэслэж байгааг гаргасан болно. Цаашдаа энэ судалгааг сар бүр хийж сар бүрийн зах зээлийн мэдээллээр хүргэж байх болно. Энэхүү судалгаагаар хүргэж буй дата мэдээлэл нь Ремаксын харилцагч нарын дунд 9 сард хийсэн судалгааны дата дээр үндэслэж байгааг дахин дурдъя.

 

Хэрэглэгч нарын 33% нь санхүүгийн зээлээр, хувь лизингийн нөхцлөөр 29% нь байр авахыг хүсч байгаа бол 15% нь бартер солилцоогоор авах хүсэлтэй байна. Эндээс нийт харилцагчдын 62% нь ямар нэгэн байдлаар зээлийн нөхцөлтэй байрнаас сонголтоо хийхийг хүсч байгаа гэсэн үг юм.  

 

Нийт хэрэглэгчдийн 73% нь 2 болон 3 өрөө байр авахыг хүсч байгаа байна. Сүүлийн үед гэр бүлийн гишүүдийн дундаж тоо  өсч залуу гэр бүлүүд олон хүүхэдтэй болж байгаатай холбоотойгоор 3 өрөө орон сууцны эрэлт нэмэгдсээр байгаа билээ. Гэхдээ м кв ын хувьд 51 с 80 орон сууцнуудыг илүү түлхүү сонирхож байгаа юм. Нийт үнийн дүнгийн хувьд 71 с 100 саяын үнэтэй орон сууцнууд хамгийн эрэлттэй буюу худалдан авагч нарын 26%  сонирхож байгаа бол 24% нь 51-70 саяын үнэтэй орон сууцнуудаас сонголтоо хийх бодолтой байна. Дунджаас дээш болон тансаг зэрэглэлийн орон сууцнуудыг худалдан авагч нарын 30% нь сонирхож байгаа нь бас нилээдгүй эрэлт энэ зах зээлд байгааг илтгэнэ. 

 

Үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид с хэрэглэгчид дараах зүйлсийг хүсэн хүлээж шинэ байр маань ийм байгаасай гэж боддог байна. Үүнд: Гадна тохижилт ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайг хамгийн ихээр буюу 35% нь хүсч байгаа бол авто зогсоол хүрэлцээтэй байгаасай гэж 33% нь хүсэлтээ илгээжээ. Хэрэв таны компани барилгын хөгжүүлэгч бол үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нэгэн шинэ төсөл эхэлж байгаа бас эхлэх гэж байгаа бол энэ хоёр шалгуурыг заавал хангасан байхыг хичээгээрэй. Хэрэв тийм биш бол хэрэглэгчдийн сонголтоос үлдэх эрсдэлтэй.

 
 

РЕМАКСЧУУД 9-Р САРД 53 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ БОРЛУУЛАЛТТАЙ АЖИЛЛАЛАА

Монголын зах зээлд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 5 жилийн дотор үл хөдлөх хөрөнгийн зах зээлд олон өөрчлөлтийг авчирсан Ремаксчууд одоогийн байдлаар 50  брокер оффистой 1000 гаруй зуучлагч агентуудтайгаар үйл ажиллагаага явуулж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 сард 80 гаруй хувийн өсөлттэйгээр ажилласан ба бүх цаг үеийн хамгийн өндөр буюу нийт 53 тэрбум төгрөгний борлуулалттайгаар ажиллаж үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа юм.

 
 
 
 

Нийт борлуулалтын 66% нь худалдааны гүйлгээ байгаа бол 34% нь түрээсийн гүйлгээ байна. Дараах графикаас та бүхэн Ремаксын сүүлийн 3 жилийн борлуулалтыг сар бүрээр үзэх боломжтой.

Тэд Эдийн засгийн эргэлт, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг урагшлуулж, мөнгөн урсгалыг  эрчимжүүлэхийн тулд бид хамтдаа хөдөлмөрлөсөөр улсынхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Нийт борлуулалтын 50% Хан Уул дүүрэгт, 24% Баянзүрх дүүрэгт хийгджээ. Налайх дүүрэгт хамгийн бага буюу 0,5% борлуулалттай байна. Мөн нийт борлуулалтын 85% ийг апартмент буюу энгийн орон сууц эзэлж байна.

Дэлхий дээр хэн ч Ремаксаас илүү үл хөдлөх хөрөнгө зардаггүй.  

Хэрэв таньд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах% түрээслэх, түрээслүүлэх хэрэгцээ шаардлага байгаа бол энэ салбарын хамгийн бүтээмжтэй хамт олон Ремаксчуудтай холбогдоорой.

www.remax.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.