Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын ес дэх тусгай үүргийн онгоцоор 256 иргэн эх орондоо ирлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: МХЕГ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:56 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 256 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Новотел, Альфа зочид буудал, Энхсаран, Ивээлэн амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

УОК-ын шийдвэрээр энэ сард 11 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаадаас 2,700 гаруй иргэнээ татан авахаар болсон.

Тэгвэл өнөөдрийн нислэгт багтсан 256 иргэн аравдугаар сард хийхээр төлөвлөгдсөн ес дэх удаагийн нислэгээр иржээ.

Үлдсэн хоёр нислэг:

  • Аравдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлд,
  • Аравдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд тус тус хийх хуваарьтай байна.