Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

А.Отгонбаатар: Нутагтаа очиж шинэчлэл хийсэн тухайгаа бичсэнийг сонгуульд ялсан гэж буруу ойлгоод байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Отгонбаатар Аюурзана фэйсбүүк хаягаас авав

"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар нутагтаа яллаа хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. 

Энэ талаар бид өөрөөс нь болон Өвөрхангай аймгийн сонгуулийн хорооны дарга Т.Гончигдоржоос тодруулсан юм. 

Т.Гончигдорж "Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд А.Отгонбаатар нэр дэвшээгүй. Иймээс Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас сонгогдсон талаарх мэдээлэл худал" гэв. 

Харин "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар "Нутагтаа очиж залуучуудынхаа хамт шинэчлэл хийсэн. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд 30 жил МАН ноёрхсон. Үүнийг бид өөрчилсөн гэдгээ цахим хуудсандаа бичсэн. Гэтэл хүмүүс нэр дэвшээд ялалт байгуулсан гэж ойлгоод байна" гэв. 

А.Отгонбаатарын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд "Үнэн ба зөв" намаас Өвөрхангай аймагт нэр дэвшиж байсан билээ.