Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурахыг анхаарууллаа

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Тодруулбал, өнөө шөнө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, говь талын нутгаар салхи шуургатай, хүйтэн байх аж. 

Улаанбаатар хотод 2020 оны аравдугаар сарын 20-ны 20:00 цагаас аравдугаар сарын 21-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээллээр шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна. 

2020 оны аравдугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • Аравдугаар сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • Аравдугаар сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
  • Бусад хугацаанд цас орохгүй.

Салхины хувьд энэ сарын 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурах юм байна.

Өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ хэмээн мэдээллээ.