Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 1,000 инженер төслөөс ШУТИС-д 4.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1,000 инженер төслийн зүгээс Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 4.2 тэрбум төгрөгийн сургалтын тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэ үеэр зарим тоног төхөөрөмжийг нийтэд дэлгэн үзүүлсэн юм. Нийт 64 нэр төрлийн 168 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл багтжээ.

Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалт, судалгааны орчныг сайжруулж, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нээлттэй лабораториудыг байгуулан туршилт судалгааг олон улсын түвшинд хийх, багш, судлаачдын сургалт, судалгааны чадавхыг дээшлүүлэхэд  чиглэсэн арга хэмжээг төслийн зүгээс үе шаттай хэрэгжүүлж буй аж.

Энэ хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хэрэгцээ шаардлагад үндэслэн салбар 4 сургуулийн 15 лабораторид нийт 4.1 сая ам.доллар буюу 11.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 107 нэр төрлийн 1,434 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 2019 онд багтаан нийлүүлсэн тухай БШУЯ-наас мэдээллээ.

ШУТИС-д өнөөдөр хүлээлгэн өгч байгаа болон цаашид төслийн хүрээнд нийлүүлэгдэх сургалт, судалгааны тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх мэдлэг, чадвар, туршлагатай техник технологийн мэргэжилтнүүдийг Монгол Улсдаа бэлтгэхэд бодит хувь нэмэр болох юм.

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг