2020/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.46₮
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-19°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-26°
12:00
S32
-16°
13:00
S32
-14°
14:00
S32
-14°
15:00
S32
-14°
16:00
S32
-16°
17:00
S31
-19°
18:00
S31
-19°
19:00
S31
-20°
20:00
S31
-21°
21:00
S31
-21°
22:00
S31
-21°
23:00
S31
-21°

Трамп, Байден нарын сүүлчийн халз мэтгэлцээн “микрофон хаах” горимд явагдана

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн сүүлчийн халз мэтгэлцээнийг энэ Баасан гарагт зохион байгуулахаар болжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп өрсөлдөгчөө яриулалгүй, үгийг нь тасалж байснаас өмнөх мэтгэлцээн нэлээд эмх замбараагүй болсон юм. Уураа барьж дийлээгүй Жо Байден “амаа хамхих”-ыг өрсөлдөгчдөө үе үе сануулж байв.

Тэгвэл алдаанаасаа сургамж авсан зохион байгуулагчид энэ удаа өрсөлдөгчдийн микрофоны дууг хаах горимтой болгосон байна. Нэр дэвшигчид нийт зургаан сэдвээр тус тус 15 минутын хугацаанд мэтгэлцэх ба сэдэв бүрийн нээлтийн үгийг тасалдуулахгүйн тулд эхний хоёр минутын хугацаанд өрсөлдөгчийнх нь микрофоныг хаахаар болжээ.

Эхний хоёр минут өнгөрсний дараа микрофоныг нээж, нэр дэвшигчдэд чөлөөтэй мэтгэлцэх боломж олгох юм байна.

Есдүгээр сарын 29-нд болсон анхны халз мэтгэлцээний дараа хоёр дахь арга хэмжээг виртуал орчинд зохион байгуулах гэсэн боловч Дональд Трамп эрс эсэргүүцсэн учраас больсон юм.

Трамп энэ удаа микрофон хаагддаг горимд оролцохыг зөвшөөрсөн ч мэтгэлцээний сэдвүүдээс гадаад бодлогыг хассанд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

“Би энэ мэтгэлцээнд оролцох болно. Гэхдээ тэд сэдвийг өөрчилсөн нь шударга бус байна. Хөтлөгч, зохион байгуулагчид нөгөө талд хэт үйлчилж байна” гэж Трамп Аризона мужаас нийслэл Вашингтон руу нисэх замдаа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Даваа гарагийн байдлаар АНУ-ын 30.2 сая сонгогч хэдийнээ саналаа өгөөд байна. Коронавирусийн халдвараас сэргийлж, сонгуулийн санал хураалтын өдөр олон хүн цуглуулахгүйн тулд зарим мужууд саналын хайрцгийг эрт нээж, урьдчилж саналаа өгөх боломж олгож байгаа юм.

Энэ долоо хоногт хэд хэдэн муж нэмэгдэж саналын хайрцгаа нээх ажээ. 30.2 сая бол 2016 оны сонгуульд оролцсон нийт сонгогчдын тооны 20 гаруй хувь юм.

 

Эх сурвалж: Reuters

 

x