Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дижитал тренд eSIM-ийн тухай та мэдэх үү?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 20
Сурталчилгаа

Асар хурдтай хөгжин дэвшиж буй дэлхий ертөнцөд бидний амьдралыг хөнгөвчлөх өч төчнөөн технологийн дэвшил бий болсоор буй. Үүний нэг нь eSIM. Нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй энэ дижитал технологи нь та бидний хэрэглэж заншсан СИМ картыг үгүй хийлээ. eSIM-тэй байхад та хоёр утас барих шаардлагагүй. Харин нэг утсанд хоёр дугаар суулгахад л хангалттай.

 

“Завгүй хотын” иргэд бидэнд ажлын, хувийн, зарын гэх мэт хэд хэдэн дугаарын хэрэгцээ яалт ч үгүй гардаг. Тэгвэл энэ л асуудлыг шийдэх Юнителийн eSIM худалдаанд гарч эхэлжээ. Бүх операторын хэрэглэгч авах боломжтой энэхүү eSIM нь энгийн дугаартайгаа ижилхэн үнэтэй юм байна.

Хэрэв та одоо барьж буй дугаараасаа гадна дахин нэг дугаар ашиглахыг хүсвэл Юнителийн eSIM-ийг утсандаа татаж суулгаад, дуудлага хийж мессэж бичингээ илүү их дата ашиглаарай. Дижитал шилжилтийг эрхэмлэж eSIM-ээр шинэ дугаар авсан хэрэглэгч бүр 8 сарын турш САР БҮР 8GB дата бэлэгтэй гэнэ. Үүгээр ч зогсохгүй, eSIM нь хэрэглэхэд амар, алга болно гэж санаа зоволтгүй, байгальд ээлтэй гэх зэрэг олон давуу талтай.

Харин одоо eSIM-ийг хаанаас авах тухай хэлье. www.unitel.mn сайт руу нэвтэрч ороод, ”Шинэ дугаар” хэсэгт дарж хүссэн дугаараа eSIM-ээр авах боломжтой. Хэрэв та Юнителийн дугаар анх удаа авч байгаа бол EMONGOLIA БҮРТГЭЛ дээр дарж, тус хаяг дээрх өөрийн регистрийн дугаар, нууц үгээ оруулаад л хувийн мэдээллээ баталгаажуулчихна. Мөн өөртөө хамгийн ойрхон байгаа Юнителийн салбарт хандаж үйлчилгээний ажилтных нь заавраар eSIM-ийг гар утсандаа татаж суулгах боломжтой юм байна шүү.  

IPhone утас дээр eSIM идэвхжүүлэх заавар:

 

Android утас дээр eSIM идэвхжүүлэх заавар:

 

Дэлгэрэнгүй зааврыг ЭНД дарж авна уу

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.