Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Одоо ирчихээд байгаа хүүхдийн таван автобусыг шинээр чиглэл гаргаж явуулах эсэхийг энэ долоо хоногт шийднэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинээр ирсэн хүүхдийн автобусуудыг аль чиглэлд явуулах болсон талаар нийслэлийн Боловсролын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнээс тодруулсан юм.

Тэрбээр "Одоогоор тухайн автобусуудыг аль маршрутаар явуулах нь тодорхой болоогүй байна. Бидний зүгээс судалгаанаасаа харж байгаад аль болох хүүхдүүдэд хүртээмжтэй байдлаар ашиглахыг л бодно" гэсэн тайлбар өглөө.

Мөн "Хүүхдийн автобус 75 ширхэг ороод ирэхээр хамгийн түрүүнд одоо үйлчилгээнд явж байгаа 40 автобусыг солих байх. Учир нь тэдгээр 40 автобус нь өмнө нь нийтийн тээвэрт явдаг байсан, хүүхдэд зориулагдсан автобус биш.

Одоо ирчихээд байгаа таван автобусыг одоо явж байгаа зориулалтын бус автобусыг сольж шинэчлэх үү, эсвэл шинээр таван өөр чиглэлд явуулах уу гэх асуудал яригдана. Энэ асуудал ирэх долоо хоногт тодорхой болно" гэдгийг өнгөрсөн Баасан гарагт хэлж байв.

Энэ хичээлийн жилд нийт 29 сургуулийн 35 чиглэлд 40 автобус үйлчилгээ үзүүлж байгаа билээ.