Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 916,626 иргэн бүртгэгдсэнээс 438,864 нь саналаа өгчээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Сонгуулийн хорооноос НИТХ-ын даргад нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнг өргөн барьж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/376809400110927/

Нийслэлийн Сонгуулийн хорооноос НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг нийслэлийн ИТХ-д өргөн барилаа. 

Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд "Нийслэлийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 916,626 иргэн бүртгэгдсэнээс 438,864 нь буюу сонгогчдын 47.88 хувь нь саналаа өгч, сонгуульд оролцсон байна. 

Нийслэлийн Сонгуулийн хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16.2.4, 16.2.5, 73.1, 73.2, 73.4-д заасны дагуу нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүн болон төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 35, 36 дугаар тогтоолыг НИТХ-д өргөн мэдүүлж байна" гэв.

Мөн өнөөдөр 13:00 цагт нийслэлийн ЗДТГ-ын Б танхимд НИТХ-д сонгогдсон нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж өгөх юм байна.



Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 15-нд явагдсан.

Сонгуулийн Ерөнхий хорооны танилцуулсан урьдчилсан мэдээгээр нийслэлийн ИТХ-ын 45 гишүүнээс 34 нь МАН-ын нэр дэвшигч байгаа бол АН-аас 8, ХҮН-аас 3 хүн сонгогдоод байгаа билээ.

НИТХ-д сонгогдоод буй 45 Төлөөлөгч:

Дүүрэг Тойрог Мандатын тоо Нийслэлийн ИТХ-д сонгогдсон Төлөөлөгч Нам Саналын тоо
Баянгол 1 2 Д.Ихбаяр  МАН 9,841
Ө.Сумъяабаатар МАН 9,438
2 2 Ж.Батбаясгалан МАН 11,363
Г.Гангамөрөн МАН 10,352
3 2 Д.Энхтуяа  АН 9,388
Ч.Мэндбаяр МАН 9,285
Баянзүрх 4 2 М.Тулгат АН 9,625
Т.Батцогт АН 9,121
5 2 П.Наранбаяр ХҮН 11,112
Д.Гантулга ХҮН 8,074
6 2 Ү.Оюунзул МАН 8,828
Д.Энхбаяр МАН 8,588
7 2 Д.Пүрэвдаваа АН 9,516
Н.Баярмөнх МАН 9,030
8 2 Б.Сүхбаатар МАН 10,415
Б.Пүрэвдагва МАН 9,141
Сонгинохайрхан 9 2 Ц.Төрхүү МАН 11,112
Р.Дагва МАН 10,057
10 2 Б.Сэргэлэнбаатар МАН 9,733
Ц.Баттөр МАН 9,088
11 2 Ж.Сандагсүрэн МАН 10,305
Н.Баярчимэг МАН 10,196
12 2 Г.Төгөлдөр МАН 9,821
М.Говьсайхан МАН 9,345
13 2 Н.Алтаншагай МАН 10,762
Б.Мөнхцэцэг МАН 10,578
Сүхбаатар 14 2 М.Халиунбат МАН 8,569
Д.Бадарсан АН 7,927
15 2 Х.Болормаа АН 10,495
 Б.Эрдэнэсүх АН 10,001
Чингэлтэй 16 2 Н.Батсүмбэрэл МАН 9,547
Б.Мөнхбат МАН 9,203
17 2 З.Төмөртөмөө МАН 11,707
Л.Ариунтуяа МАН 11,610
Хан-Уул 18 2 Ж.Алдаржавхлан МАН 9,907
Б.Мягмар МАН 7,879
19 2 Л.Отгонбаатар АН 6,563
Б.Өнөбат МАН 6,527
20 2 Б.Одсүрэн МАН 8,315
П.Ганзориг ХҮН 7,585
Багануур 21 2 С.Даваасүрэн МАН 5,482
Т.Отгонболд МАН 5,193
Багахангай 22 1 С.Эрдэнэбаяр МАН 1,205
Налайх 23 2 Ч.Раднаабазар МАН 7,962
Б.Нэргүй МАН 6,954