Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хүүхэдтэйгээ үзэх үзэсгэлэн ХҮН+С

Г.Номин, iKon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн II дайны дундуур, 1943 онд АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвелтийн санаачилгаар НҮБ-ын хурлыг Хүнс, хөдөө аж ахуйн асуудлаар зарлан хуралдуулж энэ хурлаас гаргасан шийдвэрийн дагуу дайны хөлд сүйдсэн хөдөө аж ахуйг сэргээн босгох, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалд нэрвэгдсэн хүмүүст туслах зорилготой байгууллага 1945 оны аравдугаар сарын 16-нд байгуулагдсан нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/ байлаа.

1981 онд хуралдсан тус байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний чуулганаас аравдугаар сарын 16-ны өдрийг Дэлхийн Хүнсний өдөр болгон тэмдэглэхээр тогтсоноос хойш энэ жил 40 дэх удаагаа тэмдэглэж байна.

Өдгөө дэлхийн 150 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын хуанлийн хамгийн өргөн тэмдэглэдэг өдрүүдийн нэгд тооцогддог.

Энэ жилийн хувьд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 75 жилийн ойгоо угтахын зэрэгцээ Дэлхийн Хүнсний Өдрийг дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахал, түүний үр дагаврыг даван туулахаар чармайж буй онцгой мөчид тэмдэглэж байна.
Тиймээс хамтдаа босгох ирээдүйн төлөө энэ жилийн дэлхийн хүнсний өдрийг “Хамтдаа–Ургуулж өсгөе, Ундаалж хооллоё, Тогтвортой хөгжье” сэдвийн хүрээнд тэмдэглэж, хүнс, хөдөө аж ахуй нь КОВИД-19 цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний чухал хэсэг болохыг тодотгож байгаа юм.

Энэ хүрээнд хүнс үйлдвэрлэл, хүнсний хаягдал, эрүүл шим тэжээллэг хүнсний талаар олон нийтэд мэдлэг, мэдээлэл хүргэх, санал бодлоо хуваалцах боломж олгох зорилгоор “ХҮН+С” үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд аравдугаар сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ Пүрэв гарагийг дуустал 09:00-18:00 цагийн хооронд нээлттэй байх “ХҮН+С” үзэсгэлэн үнэ төлбөргүй.

ФОТО

Гэрэл зургийг Э.Батзаяа