Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр хуралдаж байна. 

Уг хурлаар ногдол ашиг хуваарилалтын явц, тайлан болон ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгарав болгох, шинээр сонгох зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг "1072 хувьцаа Мэдээллийн төв" хуудсаар шууд дамжуулж байна. 

Хурлыг ЭНД дарж үзнэ үү. 

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ногдол ашиг хуваарилалтын явц, тайланг танилцуулж байна. 

Тэрбээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг цахимаар, цомхон хийж байгааг онцоллоо. 

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ нь 11 гишүүнтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь хоёр жил. ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан учраас ийнхүү өнөөдрийн хуралдаанд ажлын тайлангаа тавьж байгаа юм байна.