Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дахинд коронавирусийн халдвараар 39.5 сая хүн өвчилж, 1.1 сая хүн эндээд байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1525750797597032/

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 39.5 сая хүн коронавируст халдвараар өвчилж, уг өвчний улмаас 1.1 сая хүн амиа алдаад байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Сүүлийн 24 цагийн дотор л гэхэд дэлхий дахинд 390 мянга гаруй тохиолдол шинээр нэмэгдэж, 6,000 гаруй хүн нас баржээ.

Америкийн бүсэд 18.4 сая, Зүүн Өмнөд Азид 8.3 сая хүн коронавирусийн халдвар аваад байгаа бол Европын бүсэд 7 сая хүн өвчилжээ.

Халдварын тархалтын тоогоор АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Испани зэрэг улс тэргүүлж байна” хэмээн хэллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.