Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Оргосон хоригдлыг баривчилсан байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 17
iKon.MN
 
Эх сурвалж: ЦЕГ

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт зам засварын ажил хийж байсан хорих ангийн ялтан 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр оргосон тул түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан юм.

Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллага хамтран эрэн сурвалжлах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, оргосон хоригдлыг 2020 оны аравдугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрээс олж баривчилжээ.

Ял эдэлж буй хүмүүсийг улсын бүтээн байгуулалтын ажилд оролцуулдаг. Энэ талаар "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага авто зам тавих, барилга байгууламж барих, газар тариалан, уул уурхайн чиглэлээр улс орны бүтээн байгуулалтын ажилд бие даан болон аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан оролцсоноор хоригдогсод нэрийн дансандаа цалин хуримтлалтай болох улмаар бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулах нөхцөлийг бүрдүүлдэг" хэмээн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тайлбарласан.