Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 252 иргэн эх орондоо ирлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: МХЕГ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:44 цагт газардлаа. Тус онгоцоор 252 иргэн эх орондоо ирлээ. 

Үүнээс:

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл-51,
  • Өндөр настан-30,
  • Эрүүл мэндийн шалтгаантай-22,
  • Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-149 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Тухайн нислэгээр "Мексик, Канад, АНУ, Бразил болон Зүүн Өмнөд Ази, Хойд Америкийн нийт 14 улсаас эх орондоо яаралтай буцах хүсэлтэй иргэдийг авчирч буй" гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлж байв.