Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний Хувьчлалын Сан, Хамтын Хөрөнгө Оруулалтын Сан хөрөнгөө татан төвлөрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Анхны Хамтын Хөрөнгө Оруулалтын Сан (ХОС) болох Үндэсний Хувьчлалын Сан (ҮХС) үйл ажиллагаагаа 10 сарын 5-ны өдөр албан ёсоор нээж, Монголын Хөрөнгийн Бирж дээр 5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх ажлаа амжилттай гүйцэтгэж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлэв. Ийнхүү Монголын Хөрөнгийн Биржийн 30 жилийн ойн босгон дээр хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэхэд томоохон түлхэц болсон үйл явдал тохиож байна.

Үндэсний Хувьчлалын Сан  нь тус бүр 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50 сая ширхэг нэгж эрх гаргаж, үүнийхээ 95 хувийг буюу 47 сая 500 мянган ширхэг нэгж эрхийг олон нийтэд санал болгосон. Үндэсний Хувьчлалын Сан нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, түүнээс бий болох ашгийг хөрөнгө оруулагчдадаа хуваарилахаар зорин ажиллана.

Ашиг орлогоо нэмэгдүүлэх, санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах зорилготой, өндөр өгөөж бүхий санхүүгийн хэрэгслийг эрэлхийлж, хөрөнгө мөнгөө өсгөхийг хүсдэг хүн бүрд тохиромжтой бүтээгдэхүүн ийнхүү манай улсад бий болж, анхны харилцагчдаа татлаа. 

Захиалгын өдрөөс хоцорсон болон ачаалал ихтэйгээс шалтгаалж ХОС-д нэгдэж амжаагүй харилцагчид хоёрдогч зах зээл дээрээс нэгж эрх авах боломжтой юм.

Холбоо барих:

Утас: 77078282

Вебсайт: ardmanagement.mn

Хаяг: Ард Санхүүгийн Нэгдлийн байр, 2 давхар, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.