Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарыг хэн удирдах вэ?

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өчигдөр болж өнгөрлөө. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 34 буюу 75.5 хувь нь МАН-аас сонгогдоод байна. 

Энэ удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан тул дараагийн хотын даргыг томилох эрхтэй болсон.

НИТХ-ын Төлөөлөгч Р.Дагва, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч Ж.Алдаржавхлан нар хотын даргад нэр дэвших магадлалтай талаар олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэлээр яригдаж эхэллээ. Мөн НИТХ-д Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Ц.Төрхүү, Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл /Чингэлтэй дүүрэг/, М.Халиунбат /Сүхбаатар дүүрэг/ нарын нэрс хотын даргад яригдаж байна. 

Харин МАН-аас одоогоор "Хотын даргад нэр дэвшигчийг албан ёсоор тодруулаагүй" гэдгийг эх сурвалж хэлсэн юм. 

Хотын дарга НИТХ-ын Төлөөлөгч байх шаардлагагүй талаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заажээ. Төлөөлөгчдийн олонхын буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар, томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох талаар дурджээ. 

Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байх талаар хуульд тусгасан байна. 

  1. 26.5.1.дээд боловсролтой;
  2.  26.5.2.төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан;
  3. 26.5.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
  4.  26.5.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
  5.  26.5.5.ялгүй байх гэсэн шаардлага бий. 

Нийслэлийн МАН-ын хорооны дарга болон МАН-ын даргын хооронд хотын даргын нэр яригдах нь гарцаагүй. Энэ тохиролцоон дээр үндэслэж дараагийн хотын дарга хэн байх вэ гэдэг нь тодорхой болох юм.