Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Цэдэвсүрэн: Сургалтын чанартай уялдуулж багш нарын цалинг нэмнэ

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр багш нарын цалин нэмэгдэх эсэх талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "2021 оны салбарын сайдын багцад багш нарын мэргэжил дээшлүүлэх давтан сургахтай холбоотой 2.1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Багш нарыг ажлын байран дээр нь хөгжүүлэх цахим шилжилт хийнэ. 

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд өөрчлөлт оруулна. Чадварлаг багш хөтөлбөрийн төслийг боловсруулаад дараагийн долоо хоногт хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Сургалтын чанартай уялдуулж багш нарын цалинг нэмнэ. Ийм байдлаар хөдөлмөрийн хөлсний тогтолцоог өөр хэлбэрт шилжүүлнэ" гэлээ.