Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

ИТХ-ын сонгуулиар гурван нэр дэвшигч "0" саналтай байсны учир

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

23:01 2020/10/16

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар гурван нэр дэвшигч яагаад 0 саналтай байгаа талаар СЕХ-ноос тодруулахад “Тэдгээр гурван гишүүний нэрийг тухайн тойрог харьяалагдах Сонгуулийн хороо хассан. Нэрсийг СЕХ бүртгэсний дараа хассан тул санал хураалтын үр дүнгээр “0” гэсэн саналтай харагдаж байгаа” гэсэн юм.

Иймд тухайн аймгийн Сонгуулийн хороодтой холбогдож тодруулав.

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын СХ-ны дарга н.Ермекээс Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт дэвшсэн А.Медетханы нэрийг яагаад нэрсийн жагсаалтаас хассан талаар тодруулахад нэр дэвшигч тухайн сумандаа 180 хоногоос дээш хугацаагаар оршин суусан байх ёстой гэснийг зөрчсөн тул жагсаалтаас хассан талаар тайбарлалаа. 

Хэнтий аймгийн хоёр нэр дэвшигчийн талаар тус аймгийн Сонгуулийн хорооны дарга Ш.Эрдэнэжаргалаас тодруулахад “Хоёр нэр дэвшигчийн тухайд зөрчил илэрсэн учраас нэрсийн жагсаалтаас хассан.

Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын сонгуулийн 2 дугаар тойрогт дэвшсэн Э.Чулуунгэрэлийн тухайд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон. Үүнийг иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгаж, тогтоосон.

Харин Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт дэвшсэн Д.Аюурбунь Сонгуулийн хороонд нэр дэвшигчийн бүрдүүлж өгөх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь шүүхийн шинжилгээгээр тогтоогдсон учраас есдүгээр сарын 15-нд жагсаалтаас нэрийг нь хассан” гэсэн тайлбарыг өглөө.

14:18 2020/10/16

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгууль өчигдөр болж өндөрлөсөн бөгөөд нийслэлийн ИТХ-д МАН үнэмлэхүй олонх болсон бол 21 аймгийн 11-т нь АН ялалт байгуулсан урьдчилсан дүнтэй байна. 

Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулсан урьдчилсан дүнгээр энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн 17,149 хүнээс гурван хүн нэг ч хүний саналгүй буюу "0" саналтай байна. Тодруулбал, АН-аас

  1. Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын сонгуулийн 2 дугаар тойрогт дэвшсэн Э.Чулуунгэрэл
  2. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт дэвшсэн А.Медетхан
  3. Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт дэвшсэн Д.Аюурбунь нар нэг ч саналгүй байна. 

Харин МАХН-аас нэр дэвшсэн нэг хүн ганцхан хүний санал авсан байна.

Тодруулбал, МАХН-аас нэр дэвшигч Х.Өмирбек Баян-Өлгий аймгийн 9 дүгээр тойрог, тус аймгийн Ногооннуур сумын 3 дугаар тойрогт давхар нэр дэвшсэн ч аль аль тойргоосоо ганцхан хүний дэмжлэг авжээ.