2020/10/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.81₮
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
03:00
S31
-8°
04:00
S31
-8°
05:00
S31
-8°
06:00
S31
-9°
07:00
S31
-9°
08:00
S32
-9°
09:00
S32
-7°
10:00
S32
-4°
11:00
S32
-2°
12:00
S32
13:00
S32
14:00
S32

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн Трампын сонгуулийн зөвлөх амны хаалт зүүдэггүй байсандаа харамсав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг
Крис Кристи ерөнхийлөгч Дональд Трампын хамт

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн үйл ажиллагаанд зөвлөхөөр ажиллаж буй, Нью Жерси мужийн сенатор асан Крис Кристи долоо хоног эрчимт эмчилгээ хийлгэснийхээ дараа америкчуудад хандаж мэдэгдэл гаргажээ.

Дональд Трампыг коронавирусийн халдвар авсны маргааш түүнээс бас халдвар илэрч байв. Тэрбээр вирусийн аюулыг хэн ч үл тоомсорлох ёсгүйг анхааруулаад эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөмжийг дагахыг америкчуудад уриалжээ.

Илүүдэл жинтэй, астма өвчтэй Крис Кристи Covid-19 өвчнөөр нэлээд хүнд өвдөж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан байна.

Тэрбээр Дональд Трампыг сонгуулийн халз мэтгэлцээнд бэлдсэн гол хүн бөгөөд Цагаан ордонд вирус тараасан есдүгээр сарын 26-ны үйл явдалд оролцсон юм. Тухайн өдөр дээд шүүхийн шүүгчид Эми Кони Барретын нэрийг дэвшүүлэх ёслолд оролцсон нийт 12 хүн халдвар аваад байгаа.

Энэ арга хэмжээнд оролцогсод амны хаалт зүүгээгүй, хоорондоо зайтай суугаагүй байсан нь АНУ-ын эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг зөрчсөн хэрэг байв.

Крис Кристи мэдэгдэлдээ “Би Цагаан ордонд нэвтрэхдээ вирусийн халдвараас хамгаалагдсан аюулгүй бүсэд нэвтэрлээ гэж бодож байсан. Энэ нь алдаа байжээ. Энэ үйл явдалд оролцохдоо, бас ерөнхийлөгчийн халз мэтгэлцээний бэлтгэлийг хангах явцдаа амны хаалт зүүгээгүй нь миний том алдаа байв. Миний туршлагаас сургамж авч, хаана байгаагаасаа үл хамааран амны хаалт зүүж байхыг би бүх хүмүүст уриалж байна” гэжээ.

Кристигийн энэхүү мэдэгдэл нь Дональд Трампын эмнэлгээс гарсныхаа дараа хийсэн мэдэгдлээс эрс ялгаатай байна. Трамп эмнэлгээс гарахдаа амны хаалтаа авч хаяж, “Ковидоос бүү айцгаа. Үүнд дарамтлуулж амьдрах хэрэггүй” хэмээн уриалж байв.

“Эхлэхэд хэзээ ч оройтохгүй. Эцэст нь хэлэхэд бид бол америкчууд, дэлхий нийтийн хамгийн том итгэл найдвар шүү” гэж Кристи мэдэгдлээ дуусгажээ.

 

Эх сурвалж: CNN

 

x