Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвдорж: Ерөнхий сайд та битгий худал хэлээд бай

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2021 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Манай Ерөнхий сайд худал хэлээд байна. Та “2017 оноос хойш Засгийн газар ямар нэгэн концесс хийгээгүй” гэлээ. Та  битгий худал хэлээд бай. Таны Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр концессын гэрээ байгуулсан. 
Монгол Улсын Засгийн газар болон “Тал нутгийн хөгжлийн зам” компанийн хооронд байгуулсан Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замын ажлын зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээ байгуулсан байна. Мөн Цагаан дэл, Ханги Мандал руу барьж байгаа. 

Энэ асуудал Монгол Улсыг 2021-2025 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөлд тодорхой тусгасан. Өөрөөр хэлбэл , энэ гурван зам буюу нийт 950 км  замын 3.3 их наяд төгрөг Чингис бондтой тэнцэх хэмжээний хөрөнгөөр барьж байна. 

Нэг км замыг 4 тэрбум 686 сая төгрөгөөр тавьж байгаа нь 4-5 дахин өндөр үнэтэй байна.

Жишээ нь, Ховд аймгийн Дуут сум 38 мянган хоньтой. Гэтэл Дуут сумын бүх хониор 800-хан метр зам тавих нь.    

Энэ концессын гэрээг харсны дараа би Өмнөговь аймаг руу явсан. Тэнд нэг км ч зам тавигдаагүй байна. Гэтэл 400 тэрбум төгрөг төсвөөс гараад явчихсан. 

Ийм өндөр өртгөөр барьсан зам удахгүй дампуурна. Тэгэхээр 20 сая тн нүүрсээр гэрээ байгуулаад зарах тухай яригдаж байгаа. Тун удахгүй энэ ил болно. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:  Б.Пүрэвдорж гишүүн андуураад байна. Концесс чинь дотроо хэд хэдэн янз байгаа. 

Нэгдүгээрт, барьчихаад дараа нь улсын төсвөөс мөнгө авдаг концесс байгаа. Барьчихаад улсад эргүүлж зарж байна гэсэн үг. Аудитын дүгнэлтээс харахад бодит үнээсээ 30-40 хувь өндөр байдаг. У.Хүрэлсүхийн Засгийн газар ийм концесс хийхгүй. 

Харин концессын тухай хуульд байгаа бусад нь яваг гэж байгаа юм. 

Бариад ашиглах концесс гэдэг нь хүн өөрөө барих эрхээ авч байгаа юм. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө хийнэ гэсэн үг. Өөрсдөө аваад, мөнгөө өөрсдөө олох төрөл. Жишээ нь, нэг кино театр бариад түүнээсээ орлого олоод явах нь нээлттэй. Хүн өөрөө бариад ашиглана. 
Тэгэхээр бариад, ашиглах нь нээлттэй байх ёстой. Энэ бол Засгийн газраас олгодог олон зөвшөөрлийн нэг. 

Саяын таны хэлдэг зүйл бол улсаас эргээд нэг төгрөг ч авахгүй. Харин тодорхой хугацааны дараа улсад эргүүлээд өгөх юм.