2020/10/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.15₮
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
11°
|
-5°
09:00
S30
-8°
10:00
S30
-6°
11:00
S30
-4°
12:00
S30
-3°
13:00
S30
-1°
14:00
S30
15:00
S30
16:00
S32
-1°
17:00
S32
-2°
18:00
S31
-3°
19:00
S31
-4°
20:00
S31
-5°

Сарын орлого нь ₮900 мянгад хүрч буй, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй иргэд 6%-ийн зээл авах боломжтой

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ипотекийн зээлийн хүүг 6%-аар арилжааны банкууд Даваа гараг буюу аравдугаар сарын 12-ноос олгож эхэлжээ.

Ийнхүү хүүгийн хэмжээнд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор Монголбанкнаас зээлийн журамд дараах өөрчлөлтүүдийг оруулж байгаа аж. Тухайлбал, 

  1. Үндсэн зээлдэгч 8%-ийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаагүй байх
  2. Түрээслээд өмчлөх орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдаагүй байх
  3. Улаанбаатар хотод байршилтай амины орон сууцыг журамд нэмж оруулах буюу амины орон сууцыг 6%-ийн хүүтэй ипотекийн зээлээр авах боломж бүрдүүлэх
  4. Ипотекийн зээлийн санхүүжүүлэх Монголбанкны эх үүсвэрийн
  • 25-аас доошгүй хувийг орон нутагт 
  • 15-аас доошгүй хувийг төрийн албан хаагчдад олгох
  • нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 саяас хэтрэхгүй байх

зэргийг тусгасан байна. 

Ийнхүү хүүгийн хэмжээг 8-аас 6% болгон бууруулснаар өрхийн орлогын хэмжээ 900 мянган төгрөгт хүрч байгаа иргэд ипотекийн зээлд хамрагдах боломж нь нээгдэх ажээ. Өмнө нь энэ дүн 1.1 сая төгрөг байсан юм.

Ипотекийн зээлийн 6%-ийн журмыг бүрэн эхээр нь удахгүй хүргэх болно.

 

 

 

x