Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Хүнсний систем дэх өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлэг болно

ikon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

09:00 цагт Ган болсон аймгуудын малчдын саналыг үндэслэн тэдэнд тулгараад байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх талаарх шуурхай уулзалт болно. 

Шастины улсын 3-р төв эмнэлэгт

09:00 цагт Шастины улсын 3-р төв эмнэлэг, мэдрэлийн мэс заслын тасгийг үүсгэн байгуулагч АШУ Доктор, Академич, МУ хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ММЗ-н эмч асан Ж.Хайрула-н 90 насны ойг тохиолдуулан, тасгийн нэрэмжит хөшөөний нээлт, хүндэтгэлийн эрдмийн чуулган зохион байгуулагдана. 

Блю Скай зочид буудлын Даймонд танхимд

10:00-12:00 цагт Дэлхийн Хүнсний Өдөрт зориулан Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Хүнсний систем дэх өөрчлөлт” сэдэвт Элчин сайд нарын хэлэлцүүлгийг зохион байгуулна.

ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

10:00 цагаас Жастын Батхүүд холбогдох хэргийн шүүх хурал эхэлнэ.

Эбис зочид буудалд

10:00 цагаас Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг ярилцана. Жилдээ хэрэглэдэг 10 сая малын арьс шир ноос ноолуурыг хэрхэн эцсийн бүтээгдэхүүн болгон Олон улсад гаргах, өнөөгийн бодит байдлыг хэлэлцэнэ.

Үнэт металлын сорьцын хяналтын газарт

10:00-16:00 цагт Үнэт металлын сорьцын хяналтын газрын Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагт НМХГ, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.