2020/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.85₮
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
11°
|
-6°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
11:00
S32
-1°
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S31
19:00
S31
20:00
S31
-2°
21:00
S31
-3°
22:00
S31
-3°

"Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрогт дахин санал хураалт явуулна"

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Сонгуулийн хорооноос орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/412708056787789

Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “20:00 цагаас хойш нийслэлийн хэмжээнд санал хураалтын дүн нэгтгэгдэж, урьдчилсан байдлаар гараад байна.

Өнөөдөр нийслэлийн 453 хэсэгт сонгуулийн санал хураалт зохион байгуулагдсан. Санал хураалтын ирцийн эцсийн мэдээ СЕХ-нд яг одоо нэгтгэгдэж байгаа.

Энэ удаагийн сонгууль нь сонгогчдын ирцийн босго байхгүй бөгөөд санал хураалтад оролцсон нийт сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигчид нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд төлөөлөгчөөр сонгогдож байна" гэв.

Мөн тэрбээр дүүргүүдийн ИТХ-ын дүнг намуудаар нь танилцуулав.

  1. Баянгол дүүргийн ИТХ-д МАН-аас 21 нэр дэвшигч, АН-аас 18 нэр дэвшигч, ХҮН-аас 2, МАХН-аас 1 нэг дэвшигч,
  2. Баянзүрх дүүргийн ИТХ-д МАН-аас 23, АН-аас 18, ХҮН-аас 2 нэр дэвшигч,
  3. Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д МАН-аас 42, АН-аас 1 нэр дэвшигч,
  4. Хан-Уул дүүргийн ИТХ-д МАН-аас 26, АН-аас 4, Монголын Ногоон намаас 1, ХҮН-аас 4 нэр дэвшигч,
  5. Сүхбаатар дүүргийн ИТХ-д МАН-аас 7, АН-аас 26, Бие даагч 2 нэр дэвшигч
  6. Чингэлтэй дүүргийн ИТХ-д МАН-аас 30, АН-аас 3, ХҮН-аас 2 нэр дэвшигч,
  7. Багануур дүүргийн ИТХ-д МАН-аас 16, АН-аас нэг нэр дэвшигч,
  8. Багахангай дүүргийн ИТХ-д МАН-аас 17 нэр дэвшигч,
  9. Налайх дүүргийн ИТХ-д МАН-аас 20, АН-аас 4 нэр дэвшигч тус тус сонгогдсон байна.

Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН болон Ардчилсан намаас нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн тул хуулийн дагуу 10 хоногийн дотор санал хураалтыг дахин явуулна.

Нийслэлийн есөн дүүргийн 291 мандатаас МАН- 201 мандат, АН-аас 75 мандат, ХҮН-аас 10, МАХН-аас 1, Монголын Ногоон Намаас 1, бие даагч 2 нэр дэвшигч дүүргийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдоод байна.

 

x