Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

П.Наранбаяр БЗД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо

Г.Номин, iKon.mn
2020 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр /Гэрэл зургийг Mpa.mn/

Нийслэлийн ИТХ-ын 4, 5, 6, 7, 8 дугаар тойрог буюу Баянзүрх дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 10 хүнийг танилцуулж байна.

Таван тойрог тус бүрдээ хоёр буюу нийт 10 мандаттай. Уг 10 мандатын төлөө 30 нэр дэвшигч өрсөлдсөн. Тойрог тус бүрээс хамгийн олон сонгогчийн санал авч НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 10 хүн.

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 4-р тойрогт:

  • Майнбаярын ТУЛГАТ (АН) 9,625 сонгогчийн саналаар,
  • Түмэндэлгэрийн БАТЦОГТ (АН) 9,121 сонгогчийн санал авжээ.

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 5-р тойрогт:

  • Пүрэвсүрэнгийн НАРАНБАЯР (ХҮН) 11,112  сонгогчийн саналаар,
  • Доноровын ГАНТУЛГА (ХҮН)  8,074 сонгогчийн санал авсан байна.

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 6-р тойрог:

  • Үнэнбатын ОЮУНЗУЛ (МАН) 8,828 сонгогчийн саналаар,
  • Дамдинсүрэнгийн ЭНХБАЯР (МАН) 8,588 сонгогчийн санал авжээ.

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 7-р тойрог:

  • Даваахүүгийн ПҮРЭВДАВАА (АН) 9,516 сонгогчийн саналаар,
  • Нацагийн БАЯРМӨНХ (МАН) 9,030 сонгогчийн санал авсан байна.

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 8-р тойрог:

  • Борхүүгийн СҮХБААТАР (МАН) 10,415 сонгогчийн саналаар,
  • Бяруузанын ПҮРЭВДАГВА (МАН) 9,141 сонгогчийн саналаар НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо.

БЗД-ээс сонгогдсон 10 төлөөлөгчийн 5 нь МАН-аас, 3 нь АН-аас, 2 нь ХҮН-аас нэр дэвшин өрсөлдсөн байна.