Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Чингэлтэй дүүргээс дэвшсэн МАН-ын 4 нэр дэвшигч нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдов

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 16, 17 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүрэг нийт дөрвөн мандаттай. 

СЕХ-ны цахим хуудас дахь сонгуулийн урьдчилсан дүн мэдээгээр 16 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Н.Батсүмбэрэл 46.61 хувийн саналаар, мөн тус намаас нэр дэвшсэн Б.Мөнхбат 44.93 хувийн саналаар тус тус ялалт байгуулжээ. 

Харин 17 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн З.Төмөртөмөө 54.47, мөн намаас нэр дэвшсэн Л.Ариунтуяа 54.02 хувийн санал тус тус авсан байна. 

Ийнхүү урьдчилсан дүнгээр Чингэлтэй дүүргээс нэр дэвшсэн МАН-ын дөрвөн нэр дэвшигч нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.