Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хан-Уул дүүргээс НИТХ-д МАН-ын дөрөв, АН-ын нэг, ХҮН-ын нэг төлөөлөгч сонгогдлоо

Г.Номин, iKon.mn
2020 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын дүн мэдээг урьдчилсан байдлаар СЕХ-ноос нэгтгэн танилцуулж буй.

Хан-Уул дүүрэг гурван тойрогтой. Тойрог тус бүр нь хоёр мандаттай бөгөөд нийт зургаан мандатын төлөө 19 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Ялалт байгуулсан нэр дэвшигчдийг намын харьяаллаар харвал МАН-аас дөрөв, АН-аас нэг, ХҮН-аас нэг нэр дэвшигч ялалт байгуулсан байна.

Тойрог тус бүрээр харвал,

  • Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 18-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, одоогийн ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 9,907 хүний саналаар, мөн МАН-аас нэр дэвшигч, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар 7,879 сонгогчийн санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо.
     
  • Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 19-р тойрогт АН-аас нэр дэвшигч Л.Отгонбаатар 6,563 сонгогч буюу хамгийн олон сонгогчийн санал авсан бол, МАН-аас нэр дэвшигч Б.Өнөбат 6,527 саналаар удаалсан байна.
     
  • Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 20-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Одсүрэн 8,315 сонгогчийн санал авсан бол ХҮН-аас нэр дэвшигч П.Ганзориг 7,585 санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо.