Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан БГД-ээс хамгийн олон санал авжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн мэдээг СЕХ-ны цахим хуудаст нийтлэгдсэнээр танилцуулж байна. 

Баянгол дүүрэг нь нийслэлийн ИТХ-ын 1, 2, 3 дугаар тойрог бөгөөд тойрог бүр нь хоёр мандаттай.

Урьдчилсан дүн мэдээгээр:

НИТХ-ын 1 дүгээр тойрогт:

  • МАН-аас нэр дэвшигч Д.Ихбаяр 9,841 хүний санал буюу 39.06 хувийн саналтайгаар,
  • МАН-аас нэр дэвшигч Ө.Сумъяабаатар 9,438 хүний санал буюу 37.46 хувийн саналтайгаар тус тус сонгогджээ.

НИТХ-ын 2 дугаар тойрогт:

  • МАН-аас нэр дэвшигч Ж.Батбаясгалан 11,363 хүний санал буюу 48.57 хувийн саналтайгаар,
  • МАН-аас нэр дэвшигч Г.Гангамөрөн 10,353 хүний санал буюу 44.24 хувийн саналтайгаар тус тус сонгогджээ.

НИТХ-ын 3 дугаар тойрогт:

  • АН-аас нэр дэвшигч Д.Энхтуяа 9,388 хүний санал буюу 42.38 хувийн саналтайгаар
  • МАН-аас нэр дэвшигч Ч.Мэндбаяр 9,285 хүний санал буюу 41.91 хувийн саналтайгаар  тус тус сонгогджээ.