Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Багахангай, Багануур, Налайх дүүргийн нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүн

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

21:06 2020/10/15

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын дүн мэдээг урьдчилсан байдлаар СЕХ-нд нэгтгэж эхэлжээ. 

Нийслэлийн Багахангай, Багануур дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн мэдээг СЕХ-ны цахим хуудаст нийтлэгдсэнээр танилцуулж байна. 

Багахангай дүүрэг нь нийслэлийн ИТХ-ын 22 дугаар тойрог бөгөөд нэг мандаттай. Тус дүүргээс нийслэлийн ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэбаяр 1,205 санал буюу 58.21 хувийн саналаар ялалт байгуулсан байна. 

Харин Нийслэлийн Багануур дүүрэг нь нийслэлийн ИТХ-ын 21 дүгээр тойрог бөгөөд хоёр мандаттай.

Багануур дүүргээс нийслэлийн ИТХ-д МАН-аас нэр дэвшигч С.Даваасүрэн 5,482 санал буюу 58.93%, МАН-аас нэр дэвшигч Т.Отгонболд 5,193 санал буюу 55.82% санал авч НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.

Налайх дүүрэг буюу Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 23-р тойрог хоёр мандаттай. Уг тойрогт дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж, МАН-аас нэр дэвшсэн Ч.Раднаабазар 7,962 сонгогчийн саналаар, мөн МАН-аас нэр дэвшигч Б.Нэргүй 6,954 санал аван ялалт байгуулжээ.