Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хан-Уул дүүрэгт хяналтын тооллого явуулах хэсгийг сонгож байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 20:00 цагт дууслаа. Ингэснээр хэсгийн хороодын 50 хүртэл хувьд хяналтын тооллого явуулж болохыг хуульд заасан. Энэ дагуу Хан-Уул дүүргийн сонгуулийн хэсгийн хороодод хяналтын тооллого явуулах ажлыг зохион байгуулж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Gecmongolia/videos/670697240532380

Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал хураалт дууссаны дараа сум дүүргийн хэсгийн хороод өөрийн харьяалах хэсгийн хороодоос 50 хүртэл хувийг нь сонгож хяналтын тооллого хийж болно гэжээ.

Энэ талаар СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Энэ сонгох үйл ажиллагааг сонгуулийн байгууллага хийхгүй. Нам, эвсэл, нэр дэвшигчдийн төлөөлөл аль 50 хувьд нь хийх вэ гэдгийг сонгодог.

Хяналтын тооллоготой холбоотой нарийвчилсан зохицуулалтыг СЕХ-ноос баталсан. Энэ үйл ажиллагаанд нам, эвслийн ажиглагч нар, хэвлэл мэдээллийн байгууллагууд нээлттэй оролцож болно" хэмээн хэлж байв.