Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бат-Эрдэнэ: Санал хураалтын дүнг СЕХ-ны цахим хуудсаар мэдээлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Гар тооллого буюу хяналтын тооллогыг хэрхэн явуулах вэ? 

-Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал хураалт дууссаны дараа сум дүүргийн хэсгийн хороод өөрийн харьяалах хэсгийн хороодоос 50 хүртэл хувийг нь сонгож хяналтын тооллого хийж болно. Энэ сонгох үйл ажиллагааг сонгуулийн байгууллага хийхгүй. Нам, эвсэл, нэр дэвшигчдийн төлөөлөл аль 50 хувьд нь хийх вэ гэдгийг сонгодог. 

Хяналтын тооллоготой холбоотой нарийвчилсан зохицуулалтыг СЕХ-ноос баталсан. Энэ журмын дагуу явагдана. Энэ үйл ажиллагаанд нам, эвслийн ажиглагч нар, хэвлэл мэдээллийн байгууллагууд нээлттэй оролцож болно. 

-Сонгуулийн нэгдсэн дүнг хэзээ, яаж танилцуулах вэ? 

-Хуульд зааснаар тухайн шатны сонгуулийн хороо нь эцсийн дүнг зарлаж, нийтэд мэдээлэх ёстой. Өөрөөр хэлбэл, сум дүүргийн сонгуулийн хороод, аймаг нийслэлийн сонгуулийн хороод тухайн шатныхаа албан ёсны дүнг нийтэд мэдээлнэ. 

Мөн санал хураалт дууссанаас хойш 10 хоногийн дотор тухайн шатны хуралд дүнгээ өргөн барих зохицуулалт бий. 

СЕХ-ны хувьд 20:00 цагаас хойш санал хураалтын дүн төв серверт ирж эхэлнэ. Ингээд 100 хувь дүн нь ирж гүйцсэн аймгуудын дүнг цахим хуудастаа оруулна. 

СЕХ-ны цахим хуудсаас сонгуулийн урьдчилсан дүнг харах боломжтой.