Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баясгалан: Бүх хэсгийн хорооны санал хураалтын төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын явцыг 19:00 цагт танилцуулав.

Энэ үеэр зарим хэсгийн хороодод санал тоолох машинд доголдол гарсан талаар "Санал тоолох машин доголдолтой байгаа тухай зарим хэсгийн хороод мэдээлж байна. Өнөөдөр яг хэчнээн санал тоолох машинд доголдол гарсан бэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан хариулав.

Тэрбээр "Өнөөдрийн санал хураалтын явцад, бүтэн өдрийн турш санал тоолох машинтай холботой 37 дуудлага ирсэн. Тэдгээр дуудлагын асуудал бүгд шийдэгдсэн. Одоогоор бүх хэсгийн хорооны санал хураалтын төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа" гэлээ.