Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бат-Эрдэнэ: Сонгогч саналаа тэмдэглэж байхад хэн нэгэн хөндлөнгөөс нөлөөлөхийг шууд хориглоно

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. 

Улсын хэмжээнд 2,148 санал авах байранд санал авах ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд Завхан аймгийн 12:00 цагийн ирцийн мэдээлэл бүрэн ирсэн гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос 15:00 цагт мэдээллээ.

СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Сонгуулийн хуулиар санал өгсөн хурдсынхаа зургийг авахыг хориглосон байдаг. Түүнээс биш "би саналаа өгсөн, саналаа өгөх гэж байна" гэдэг нь байж болох зүйл.

Санал авах байранд сонгогч саналаа тэмдэглэж байхад ямар нэгэн хэсгийн хорооны ахлагч, мэдээллийн технологийн ажилтан, даамал, ажиглагч зэрэг хэн ч байсан хөндлөнгөөс нөлөөлөхийг шууд хориглоно. Хэрэв тийм үйлдэл байгаа бол тэр нь хууль зөрчсөн үйлдэл юм" гэв. 

 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.