Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт улс орон даяар эхэллээ.  

Энэ удаагийн сонгуульд 12 нам, эвслээс болон бие даан 17,149 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2,148 хэсгийн хороонд сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн бөгөөд иргэн Та сонгуулийн санал өгөх байраа ЭНД дарж мэдэж авах боломжтой. Мөн зөөврийн дөрвөн хайрцгаар иргэдийн саналыг авах юм.

Нийслэлд 1,004,256 сонгогч саналаа өгнө гэж УБЕГ-аас мэдээлсэн. 

Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас энэ удаагийн сонгуулийг онцгой горимоор явуулна гэж СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран өчигдөр мэдээлж байв.

 

Сонгуулийн ерөнхий хорооноос "Сонгуульд оролцож буй нам эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн ажиглагчид санал авах байруудад ажиллах бэлтгэлээ хангасан. Иргэд сонгуульдаа идэвхтэй оролцоорой" хэмээн уриаллаа. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7,353 төлөөлөгч сонгогдох юм. 

СЕХ-ноос санал хураалтын ирцийн мэдээллийг өнөөдөр 12:00, 15:00, 19:00 цагт олон нийтэд мэдээлнэ.

Санал хураалт оройн 20:00 цагт дуусна. Сонгогч Та амны хаалтаа зүүж, иргэний үнэмлэхтэйгээ очиж саналаа өгөөрэй. 

САНАЛЫН ХУУДАС БӨГЛӨХ ЗААВАР: 

 
Сонгуулийн Ерөнхий Хорооны пэйж хуудсаас авав

 

 
Сонгуулийн Ерөнхий Хорооны пэйж хуудсаас авав

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.