Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн шагналын мөнгийг халамжаас бус төсвийн байгууллагуудаас олгоно

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас ирэх оны төсвийн талаар тодрууллаа. 

-Ирэх жилийн төсвийг яагаад хэлэлцэхгүй байна вэ. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор гацчихаад байна гэж ойлгож болох уу? 

-Аравдугаар сарын 16-наас хэлэлцүүлэг эхлэх юм билээ. Гишүүд төсөвтэй танилцаж байгаа байх. 

-Төсвийн тухай хуулийг дөрвөн хэлэлцүүлгээр хоёр сар орчим хэлэлцэж байж баталдаг. Гэтэл энэ удаагийн төсвийг хэлэлцэн батлахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна? 

-Хэлэлцэж амжина аа. Долоо хоногт ч хэлэлцэн баталж байсан тохиолдол бий. 

-Халамжийг хавтгайруулж байна гэдэг шүүмжлэл байнга гардаг. Энэ удаагийн төсөв халамжийн мөнгө нэмэгдсэн үү?

-Баян-Өлгий аймагт халамжийн мөнгө бусад аймгаас илүү байгаа гэдэг зүйл яригдаж байсан. Хөвсгөл, Өвөрхангай, Баян-Өлгий гэсэн гурван аймагт халамжийн мөнгө бусдаас илүү өндөр байдаг. 

Баян-Өлгий аймгийн хувьд халамжийн өр үүсгэсэн байдаг. Энэ өрийг өөрсдөө шийдээд явах учиртай. Одоо шалгагдаж байгаа гэж ойлгосон. 

Ирэх оны төсөвт халамжтай холбоотой хэд хэдэн зүйлийг өөрчлөх эхлэлийг тавьсан. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар, Ардын, Гавьяат зэрэг төрийн шагналын эздүүдэд Халамжийн хуулиар мөнгө олгодог байсан. Үүнийг төсвийн байгууллагууд нь өөрсдөө шагналын мөнгө олгодог байх өөрчлөлтийг оруулсан. 

-Ипотекийн зээлд хэр хэмжээний санхүүжилт төсөвлөсөн бэ? 

-Татвар төлөгчийн мөнгө энэ дээр гардаг. Төлсөн татвараасаа буцааж олгох зарчмыг цаашид хатуу баримталж явах ёстой.