Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ сарын 10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдоод байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Аравдугаар сарын 12, 13-нд дөрвөн лабораторид нийтдээ 1,352 хүнд шинжилгээ хийхэд, 1,350 хүний сорьцод халдвар илрээгүй. Харин аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 30 настай эмэгтэй нарт халдвар илэрсэн. Тус онгоцор ирсэн 4 хүн халдвартай болох нь тогтоогдлоо.

Энэ хугацаанд нэг хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Эдгэрсэн хүн нь есдүгээр сарын 9-ний өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн 53 настай, эрэгтэй, ачаа тээврийн жолооч ОХУ-ын иргэн юм.

Нийт батлагдсан тохиолдол 320 байгаагийн 311 нь эдгэрсэн. Бүх тандалт ажиглалтын хугацаа дууссан 297 хүн байгаа бол гэрийн ажиглалтад 4, сувилалд 10 хүн байна. ХӨСҮТ-ийн эмчилгээнд 9 хүн байгаагийн биеийн байдлыг үнэлбэл, 7 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр байгаа.

Өнөө өглөө 04:00 цагт ажиглах байранд тусгаарлагдаж байсан эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржлаа. 2.8 кг жинтэй хүү төрсөн" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/685598888746578/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.