2020/10/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.81₮
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
02:00
S31
-8°
03:00
S31
-8°
04:00
S31
-8°
05:00
S31
-8°
06:00
S31
-9°
07:00
S31
-9°
08:00
S32
-9°
09:00
S32
-7°
10:00
S32
-4°
11:00
S32
-2°
12:00
S32
13:00
S32

Америкчуудын дунд явуулсан судалгаанд Байден Трампаас 17 нэгж хувийн илүү саналтай тэргүүлж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн сүүлчийн шатандаа шилжиж байна. Opinium Research судалгааны байгууллага болон The Guardian сонины хамтран явуулсан санал асуулгаар Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден өрсөлдөгч Дональд Трампаас 17 нэгж хувийн илүү саналтай яваа нь харагджээ.

Судалгаанд оролцсон Америкчуудын 57 хувь нь Байденыг дэмжихээ илэрхийлсэн бол Трампыг 40 орчим хувь нь дэмжсэн байна.

АНУ-ын түүхэнд зөвхөн Рональд Рейган 1984 онд хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдохдоо үүнээс өндөр рэйтинг үзүүлж байжээ.

Үүнээс дөрвөн жилийн дараа Ардчилсан Намын нэр дэвшигч Майкл Дукакис өрсөлдөгч Жорж Бушээс 17 нэгж хувийн илүү саналтай явсан ч ялагдаж байсан юм. Гэхдээ судалгааг долдугаар сард буюу сонгуулийн санал хураалт болохоос нэлээд эрт авсан тул Буш рэйтингээ өсгөж чадсан юм байна.

Харин энэ удаа сонгуулийн санал хураалт болоход ердөө гурван долоо хоног үлдээд байгаа. Тиймээс Трампын хувьд сонгогчдын саналыг эргүүлэх боломж бага болоод байна.

Саяхан АНУ-ын дээд шүүхийн ахмад шүүгч Рут Бэйдер Гинзбург нас барж, халз мэтгэлцээнд Трамп хангалтгүй оролцож, Цагаан ордонд коронавирусийн халдвар тарсан зэрэг үйл явдлууд АНУ-ын одоогийн ерөнхийлөгчийн рэйтингт муугаар нөлөөлсөн гэж судлаачид дүгнэжээ. Мөн өөрийгөө тэрбумтан гэдэг Дональд Трамп холбооны засгийн газарт маш бага хэмжээний татвар төлснийг Нью Йорк Таймс сонин илчилсэн нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна.

Есдүгээр сараас хойших хугацаанд хэнд санал өгөхөө шийдээгүй эргэлзэж байсан хүмүүсийн 5 нэгж хувь нь Байдены талд эргэжээ.

Opinium байгууллага судалгаагаа аравдугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахдаа 18-аас дээш насны 2,003 хүнийг оролцуулсан байна. Ингэхдээ АНУ-ын насанд хүрсэн хүн амыг бодитой төлөөлүүлэх зорилгоор боловсролын түвшин, өмнөх сонгуульд өгсөн санал зэрэг хүчин зүйлүүдээр нь жигнэж сонгожээ.

2016 онд Трампын төлөө саналаа өгч байсан ч энэ жил сонгохгүй байхаар шийдсэн хүмүүсийн 62 хувь нь түүний коронавирусийн цар тахлын эсрэг авсан арга хэмжээнээс шалтгаалан бодлоо өөрчилсөн байна.

Мөн 47 орчим хувь нь Трампын хувь хүний зан байдал сонголтоо өөрчлөхөд нөлөөлсөн гэж хариулжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

x