Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Оролцогчдынх нь нэг өвдсөний улмаас Johnson & Johnson компанийн Covid-19 вакцины туршилтыг зогсоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн эсрэг вакцин бүтээгчдийн тэргүүн эгнээнд яваа АНУ-ын Johnson & Johnson компани вакцины туршилтаа түр зогсоож буйг зарлажээ.

Туршилтад оролцогчдын нэг нь үл мэдэгдэх шалтгаанаар өвчилсөн тул ийм арга хэмжээ авсан байна.

J&J компани вакциныхаа сүүлчийн буюу гурав дахь шатны туршилтыг гүйцэтгэж, үүндээ хэдэн арван мянган сайн дурынхныг оролцуулж байсан юм.

Өвчний шалтгааныг шалгаж тогтоосны дараа туршилтаа үргэлжлүүлэх эсэхийг шийдэх юм байна. Саяхан Британийн AstraZeneca компани болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээж буй вакцины туршилтад мөн ийм асуудал гарч, түр зогсоож байв. Одоо AstraZeneca нь АНУ-аас бусад улс дахь туршилтаа хэвийн үргэлжлүүлж байгаа.

Өнөөдөр дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцины 180 орчим төсөл хэрэгжиж байгаагаас нэг нь ч сүүлчийн шатны туршилтаа дуусгаагүй байна.

J&J компанийн сүүлчийн шатны туршилт есдүгээр сарын сүүлээр эхэлж, АНУ-аас гадна Өмнөд Америк, Өмнөд Африкийн орнуудын 60,000 орчим сайн дурынхныг хамруулж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC