Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

KFC - Мэдлэгээр ДҮҮРГЭ номын баяр зохион байгуулав

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 14
Сурталчилгаа

Амтат шарсан тахиатай KFC брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд “Дутуугаа дүүргэ”  компанит ажлыг эхлүүлээд байгаа билээ. Үүний эхний ажил нь хүүхэд, залуучуудыг байгаа байдалдаа битгий сэтгэл хана, урагш тэмүүл, өөрийгөө   “Мэдлэгээр дүүргэ”  юм.

“Мэдлэгээр дүүргэ” компанит ажлын хүрээнд 10 сарын 11- нд  Аз хур номын дэлгүүртэй хамтран зохион байгуулав. Өдөрлөгт ирсэн залууст AFA академийн гүйцэтгэх захирал Амартүвшин, Young life олон улсын бүсийн удирдагч нар амьдралынхаа эзэн байх, үргэлж шинийг хайж, урагш тэмүүлэх талаар сонирхолтой яриа өрнүүлж, илтгэл тавьсан бол  дуучин THUNDER  шинэ зүйлд, мэдлэгт өлөн байх талаар ярилцаж, ая дууны дээжээсээ өргөв. Мөн өдөрлөгт ирсэн хүн бүрт #мэдлэгээ дүүргэхэд нь зориулж ном бэлэглэхийн хамт, ном 20 хувийн хөнгөлөлттэй үнээр авах эрхийг Аз хур дэлгүүр мөн олголоо.  Өдөрлөгт оролцохоор 2000 гаруй залуус бүртгүүлсэнээс өөрийн мэдлэгээ дүүргэх зорилгоо сонирхолтой байдлаар тодорхойлсон 100 гаруй оюутныг сонгон шалгаруулж авчээ.

KFC брэндийн зүгээс “Дутуугаа дүүргэ” аяны хүрээнд сурагчдын мэдлэгээ дүүргэх, сурах боломжийг бий болгохын тулд тэдэнд тулгарч байгаа асуудлыг шийдэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг чухалчилж байна. Тйимээс  “Дутуугаа дүүргэх ёстой ямар асуудлууд байна, түүнийг өөрсдийн боломжоор дүүргэж өгий, та бүхэн санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй хэмээн өөрийн  //www.facebook.com/KFC.Mongolia   фэйсбүүк хуудсандаа мэдээлэл гаргажээ. Та бүхэн ч гэсэн сурагчдынхаа, хүүхдүүдийнхээ сургууль, суралцах орчинд хэрэгтэй зүйлсийн талаар хүсэлтээ илгээж болох юм байна.

KFC брэндийн зүгээс “Дутуугаа дүүргэ” компанит ажлынхаа тийзэр болгож #Өлөн бай  гэдэг үгийг ашигласныг хүмүүс олон янзаар хүлээж авсан. Магадгүй be hungry гэдэг үгийг байгаадаа сэтгэл ханалгүй, үргэлж урагш тэмүүл гэсэн байдлаар гаргасан бол хүмүүсийн сонирхлыг төдий л татахгүй байсан байх аа. Мэдлэгт #өлөн бай буюу байгаа зүйлдээ сэтгэл ханалгүй, үргэлж урагш тэмүүл. Дутуугаа сайхан бүхнээр дүүргэ гэсэн мессежийг залуустаа хүргэхийг KFC брэнд чухалчилж байна.

Түүнчлэн, KFC-ээс худалдан авалт хийсэн талоноо үзүүлээд Азхур номын дэлгүүрийн аль ч салбараас хүссэн номоо 10% хөнгөлүүлэн авах эрхээр хэрэглэгчиддээ бэлэг барьж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.