Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

"ТЕГ аль нэг улс төрийн нам, эвслийг сонгуульд оролцох эсэхийг шийддэггүй"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Тагнуулын ерөнхий газар /Гэрэл зургийг mpa.mn/

Тагнуулын ерөнхий газрын дарга Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд оруулах зөвшөөрөл өгдөг үү гэдэг асуудал яригдсан. Үүнтэй холбоотой тайлбарыг ТЕГ-аас өглөө. 

"Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдлаагаас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тус намд харьяалалгүй этгээдүүд намын хурал хийж байна гэх худал мэдээлэл түгээсэн асуудлыг шалгаж, шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдол гаргасныг Нийслэлийн прокурорын гараас ТЕГ-т харьяалал тогтоож 2020.09.15-ны өдөр ирүүлснийг хүлээж авч шалгасан.

Шалгалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу 2020.10.05-ны өдөр УИХ-ын гишүүн Т.Доржхандаас оролцогчийн хувиар хүсэлт гаргасныг ханган шийдвэрлэж, түүнд ТЕГ-аас албан ёсоор хуульд заасан үндэслэл журмын дагуу бичгээр хариу өгсөн.

Түүнээс биш ТЕГ аль улс төрийн аль нэг нам, эвслийг сонгуульд оролцох, оролцохгүйг шийдвэрлэх хууль эрх зүйн боломж байхгүй" хэмээн ТЕГ-ын ОНХА-ны дарга Т.Баярхүү хэлэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/3560995667294274