Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

ТЕГ: Хар машиныг хакдах боломжгүй

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Тагнуулын ерөнхий газраас хар машинтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/3560995667294274

ТЕГ-ын ОНХА-ны дарга Т.Баярхүү  "Мөн өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр сонгуулийн санал тоолох машинд гаднаас халдаж, санал тоолоход нөлөөлөх ажлыг мөнгө авсны үндсэн дээр зарим этгээд хийж байна гэх аудио бичлэгийг олон нийтэд үзүүлсэн. Санал тоолох төхөөрөмжийг хакдах боломжгүй гэдгийг өчигдөр СЕХ-ны эрх бүхий албан тушаалтан албан ёсоор хэлсэн.

Санал тоолох төхөөрөмжийг 2012 оноос хойш Монгол Улсад сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Санал тоолох төхөөрөмжид гаднаас халдах буюу хакдах боломж байхгүй. 

Өнгөрсөн долоо хоногт ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас нь халлаа, хакдсан мэдээллийг олж мэдсэнээс болж тагнуулын 11 ажилтан халагдсан гэх мэдээллүүд гарсан. 

Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос уг асуудлыг шалгаж хариу ирүүлэх албан бичгийг ТЕГ-т ирүүлсэн. ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас нь халлаа гэдэг нь ор үндэслэлгүй худал мэдээлэл.

Аудио бичлэгтэй холбоотой асуудлыг тагнуулын байгууллагаас шалгасан. Өнөөдөр өглөө цагдаагийн байгууллагаас хийсэн мэдээлэлд дурдсанчлан өмнө нь залилах гэмт хэрэгт холбогдож байсан нэр бүхий иргэд ашиг хонжоо олох зорилгоор сонгуулийн санал тоолох төхөөрөмжид гаднаас нөлөөлөх боломжтой хэмээн бусдад итгүүлэх замаар зохиомол байдал бий болгож, бусдад хамтран ажиллах санал тавьсан үйлдлийг шалгасан.

Шалгахад аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс итгэж мөнгө өгсөн, санал тоолох төхөөрөмжид гаднаас нөлөөлөхөөр тохиролцсон зүйл тогтоогдоогүй. Уг этгээдүүд тухайн төхөөрөмжид гаднаас халдах боломжгүй гэдгийг өөрсдөө мэдэж байсан. Залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн" гэв.