Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр тойрог орон нутгийн сонгуулийн хамгийн өрсөлдөөнтэй хэсэг

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын хурлын сонгуульд 12 нам, эвслээс болон бие дааж 17,149 хүн нэр дэвшиж байгаа талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан жагсаалтыг харвал сум, дүүргийн хувьд хамгийн өрсөлдөөнтэй тойрог нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр тойрог байна. Тус тойргийн нэг мандатын төлөө таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж.

Үүний дараа Орхон аймгийн Баян-Өндөр сумын хоёр, Хан-Уул дүүргийн нэг тойрогт нэг мандатын төлөө тус бүр дөрвөн хүн өрсөлдөж байна. 

Хүснэгт 1. Хамгийн өрсөлдөөнтэй буюу нэг мандатын төлөө 3.5 ба түүнээс дээш хүн дэвшиж буй сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тойрог

Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль Тойргийн нэр Мандатын тоо Нэр дэвшигчдийн тоо Нэг мандатад ногдох нэр дэвшигчийн тоо
1 Улаанбаатар - Сүхбаатар дүүрэг 4 1 5 5
2 Орхон аймгийн Баян-Өндөр сум 8 1 4 4
3 Орхон аймгийн Баян-Өндөр сум 18 1 4 4
4 Хан-Уул дүүрэг 14 1 4 4
5 Хан-Уул дүүрэг 9 2 7 3.5

Аймаг, нийслэлийн хувьд Завхан аймгийн 12 дугаар тойрог хамгийн өрсөлдөөнтэй санал хураалт явагдах нь. Тус тойргийн нэг мандатын төлөө 10 хүн өрсөлдөх бол Говь-Алтай, Дорнод, Завхан, Өмнөговь, Ховдын зарим тойрогт нэг төлөөлөгчийн төлөө тус бүр таван хүн өрсөлдөхөөр байна. 

Хүснэгт 2. Хамгийн өрсөлдөөнтэй буюу нэг мандатын төлөө 5 ба түүнээс дээш хүн дэвшиж буй аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойрог

Аймаг, нийслэл Тойргийн нэр Мандатын тоо Нэр дэвшигчийн тоо Нэг мандатад ногдох нэр дэвшигчийн тоо
1 Завхан 12 1 10 10
2 Говь-Алтай 5 1 5 5
3 Дорнод 1 1 5 5
4 Завхан 24 1 5 5
5 Завхан 27 1 5 5
6 Өмнөговь 19 1 5 5
7 Ховд 13 1 5 5
8 Ховд 15 1 5 5

Харин огт өрсөлдөөнгүй буюу сонгогдох нь тодорхой 20 тойрог байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Учир нь тэдгээр тойрогт мандатынх нь тоотой тэнцүү нэр дэвшигч байгаа бөгөөд орон нутгийн сонгуульд ирцээс шалтгаалахгүй, хамгийн өндөр санал авсан нь сонгогдох юм.  

Хүснэгт 3. Өрсөлдөгчгүйгээр сонгогдох буюу сонголтгүй нэр дэвшигчидтэй нийт тойрог

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль Тойрог Мандатын тоо Нэр дэвшигчийн тоо  
Дархан-Уул 6 1 1  
Дархан-Уул 17 1 1  
Дорноговь 2 1 1  
Завхан 17 2 2  
Завхан 20 2 2  
Завхан 13 5 5  
Завхан 15 2 2  
Хэнтий 4 1 1  
Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль Тойрог Тойргийн нэр Мандатын тоо Нэр дэвшигчийн тоо
Дархан-Уул Дархан 2 2 2
Дархан-Уул Дархан 14 1 1
Дархан-Уул Дархан 15 3 3
Дархан-Уул Дархан 16 2 2
Дархан-Уул Дархан 17 1 1
Дорноговь Алтанширээ 1 4 4
Дорноговь Алтанширээ 2 3 3
Дорноговь Алтанширээ 3 4 4
Дорноговь Алтанширээ 4 4 4
Дорноговь Хатанбулаг 6 3 3
Дорноговь Эрдэнэ 2 3 3
Дорноговь Эрдэнэ 3 3 3