Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор буурчээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс энэ оны эхний есдүгээр сард нийт 141 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.1 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс

  • Экспорт 5.1 тэрбум ам.доллар
  • Импорт 3.9 тэрбум ам.доллар болсон байна. 
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 (13.9%) тэрбум ам.доллар, үүнээс экспорт 799 (13.4%) сая ам.доллароор, импорт 670.7 (14.6%) сая ам.доллароор тус тус буурчээ.

Харин гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний есөн сард 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 128.3 сая ам.доллароор буурч, 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Экспорт өмнөх оны мөн үеэс 799 сая ам.доллароор буурсан. Үүнд,

  • Зэсийн баяжмалын экспорт 254.7 сая ам.доллар,
  • Нүүрсний экспорт 961.2 сая ам.доллароор буурсан нь нөлөөлсөн. 

Импорт өмнөх оны мөн үеэс 670.7 сая ам.доллароор буурсан. Үүнд,

  • Автобензины импорт 62.1 сая ам.доллар,
  • Дизелийн түлшний импорт 202.9 сая ам.доллар,
  • Суудлын автомашины импорт 124.5 сая ам.доллар,
  • Ачааны автомашины импорт 80.5 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлсөн аж. 

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо