2020/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.46₮
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-18°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-26°
16:00
S32
-16°
17:00
S31
-19°
18:00
S31
-19°
19:00
S31
-20°
20:00
S31
-20°
21:00
S31
-21°
22:00
S31
-21°
23:00
S31
-21°
00:00
S31
-21°
01:00
S31
-21°
02:00
S31
-22°
03:00
S31
-22°

Huawei компани ICT-Expo-2020 үзэсгэлэнд байгууллагад зориулсан шилдэг бүтээлүүдээ танилцуулав

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 13
Сурталчилгаа
Зураг

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн ICT-EXPO-2020 үзэсгэлэн 3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.  

Энэхүү үзэсгэлэнд мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон дотоодын компаниуд шинэ шилдэг гэсэн бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулдаг билээ. Харин энэ жилийн хувьд технологийн ертөнц дэх гол тоглогчдын нэг Huawei компани анх удаа оролцсон нь тун онцгой байв. Үзэсгэлэнгийн үеэр Huawei компани олон улсын технологийн тавцанд шуугиан тарьж буй Enterprise буюу байгууллагын цогц шийдэл болон Home solution гэрийн ухаалаг технологи, Huawei P40 Series шинэ загварын гар утаснуудаа нийт гурван хэсэгт тус тус танилцуулав. Эдгээрээс байгууллагад зориулсан цогц шийдлийг нийлүүлдэг Enterprise бизнес группийн онцлох төхөөрөмж болох IdeaHub олны анхаарлыг ихэд татсан юм.

 

IdeaHub бол эрүүл мэнд, шинжлэх ухаан, оффис, сургалтын байгууллага гэх мэт аль ч салбарт ашиглаж болох ухаалаг самбар бөгөөд энгийн самбаруудтай харьцуулахад илүү олон үйлдлийг нэг дор багтааснаараа онцлогтой. Мөн 16 микрофоны гаралттай учир аливаа дуу дүрсийг ялгаж тодруулах болон Face Recognize технологи ашиглан нээгдэх/хаагдах функцтэй аж.

 

“IdeaHub самбарын тусламжтайгаар олон ажлыг зэрэг гүйцэтгэж, цаг хэмнэх давуу талтай”

Huawei компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчид “Монголд 14 дэх жилдээ ICT-EXPO амжилттай зохион байгуулагдаж буйд сэтгэл маш өндөр байна. Үзэсгэлэнд оролцож буй технологийн бусад компаниудад мөн баяр хүргэе.

Энэ удаагийн үзэсгэлэнд Huawei компани байгууллагад зориулсан төхөөрөмжүүдээ хүмүүст таниулж хүргэхийг зорьж байгаа. Манай бүтээгдэхүүнүүд бүрэн цахимжсан ухаалаг хэрэглээг бий болгож, хүний өдөр тутмын ажил амьдралыг хөнгөвчлөхийн зэрэгцээ орон зай, цаг хугацаанаас үл хамааран хаанаас ч чөлөөтэй ажиллах нөхцөлийг бий болгосон” хэмээн онцлов.

Huawei компани 1989 онд үүсгэн байгуулагдсан ба Монголд 2006 онд салбараа нээж байсан түүхтэй. Ерөнхийдөө Оператор (Career), Байгууллага (Enterprise), Терминал (Consumer) болон Үүлэн (Cloud) гэсэн үндсэн 4 бизнес группээрээ дамжуулан харилцагч нартаа мэдээлэл харилцаа холбоо, технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон ажилладаг билээ.

 

Мөн дэлхий дахинаа нэлээдгүй хүлээлт үүсгээд байсан HuaweiP40 series гар утас үзэсгэлэнг зорин ирсэн зочдын дунд нээлттэй байсан юм. Албан ёсоор нээлтээ хийснээс хойш “Дэлхийн хамгийн шилдэг камертай гар утас”-аар шалгарсан энэхүү загварын гар утас нь өөр дээрээ 1 сая гаруй аппликейшны сантай PETAL SEARCH-тэй болсон ба илүү хүчирхэг камер, супер хурдан цэнэглэгчтэй болж шинэчлэгджээ.

 

Түүнчлэн, Гэрт зориулагдсан гурвалсан үйлчилгээний оптик шугамын төгсгөлийн төхөөрөмж болох эдгээр сплитрүүд нь 1 гегабайт интернетийн урсгалыг үүсгэх хүчин чадалтай юм. Ингэснээр 4К өндөр чанартай бичлэгийг ямар нэгэн гацалтгүй шууд хүлээн авах ба гэр дэх бүхий л дижитал төхөөрөмжүүдийг удирдах боломжтой байна. Wifi төхөөрөмжний шинэ generation гэж ойлгож болохоор ажээ.  

 

Өдгөө хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг хэрэглэгчдэд хүргэхийг эрхэм зорилгоо болгосон Huawei компани олон улсын технологийн тавцанд өөрсдийн хүчин чадал, нөөц боломжоо ICT-EXPO-д танилцуулсан бүтээлээрээ бүрэн илтгэж чадлаа.

ФОТО

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x