Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар 10,700 хүнд ял, шийтгэл оногдуулж, 729 хүнийг хугацаанаас нь өмнө суллажээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 10 сарын 13
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 оны гуравдугаар улирлын байдлаарх шүүн таслах ажиллагааны тайлан мэдээг өнөөдөр танилцууллаа. 

Шүүхийн захиргааны удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Э.Амарсанаа "Монгол Улсын шүүх 2020 оны гуравдугаар улиралд 61,104 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэлээ. Тодруулбал, Анхан шатны шүүхээс

  • Эрүүгийн хэрэг 10,827
  • Иргэний 41,903
  • Захиргааны 1,120 буюу нийт 53,850 хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, 16,635 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан.

Мөн 10,700 хүн, гурван хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 729 хүнийг хорих ял эдлэх хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1,085 хүнд цагдан хорих арга хэмжээ авлаа" гэв. 

Түүнчлэн 1,543 хүний цагдан хорих хугацааг сунгажээ. 

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэрэг маргааныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал

  • эрүүгийн хэрэг 729-өөр буюу 7.1 хувиар,
  • иргэний хэрэг 11,402 хэргээр буюу 37.4 хувиар тус тус өссөн бол
  • захиргааны хэрэг 60 хэрэг буюу 5.1 хувиар буурсан байна. 

Давж заалдах шатны шүүх энэ оны гуравдугаар улиралд эрүүгийн 2,122, иргэний 2,751 хэрэг, захиргааны 983 хэргийг хянан шийдвэрлэж, 284 зөрчилд шийтгэл оногдуулжээ. Харин Хяналтын шатны шүүх эрүүгийн 495, иргэний 567, захиргааны 336 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.