2020/12/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.43₮
B30
УЛААНБААТАР
-18°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
21:00
S29
-20°
22:00
S29
-20°
23:00
S29
-20°
00:00
S29
-20°
01:00
S29
-20°
02:00
S29
-20°
03:00
S29
-20°
04:00
S29
-20°
05:00
S29
-21°
06:00
S29
-21°
07:00
S29
-21°
08:00
S29
-21°

Их, дээд сургууль, коллежийг 2019-2020 оны хичээлийн жилд 28 мянган оюутан төгссөн нь өмнөх жилээс 22%-аар өсжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг

Монгол Улсын 2020 оны эхний есөн сарын нийгмийн салбарын статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. 

Танилцуулгын үеэр 2019-2020 оны хичээлийн жилд бүх шатны сургуулийг нийт 118 мянган суралцагч төгссөн болохыг онцлов. Тодруулбал,  

  • Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийг 71 мянган сурагч,
  • Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 19 мянган суралцагч,
  • Их, дээд сургууль, коллежийг 28 мянган оюутан тус тус төгссөн байна. 

Ерөнхий боловсролын сургуулийг өдрөөр төгсөгчдөөс харвал:

  • 42.7 мянга нь суурь боловсролыг (есдүгээр анги)
  • 28.6 мянга нь бүрэн дунд боловсролыг (арванхоёрдугаар анги) эзэмшигчид аж. 

Үүнээс харвал арванхоёрдугаар ангийг өдрөөр төгсөгчид өмнөх оны хичээлийн жилээс 12.1 мянга буюу 73.7 хувиар өссөн байна. 

Харин техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 2019-2020 оны хичээлийн жилд 18.9 мянган оюутан төгссөн нь өмнөх оны хичээлийн жилээс 2.3 мянга (10.9%)-аар буурсан бөгөөд нийт төгсөгчдийн 45.5 хувь нь эмэгтэйчүүд байсан. 

Их, дээд сургууль, коллежийг тус хичээлийн жилд нийт 28 мянган оюутан төгссөн нь өмнөх оны хичээлийн жилээс таван мянга (21.7%)-аар өссөн үзүүлэлт хэмээн ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд хэлсэн юм. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/StatisticMongolia/videos/680092479611536/

 

x