Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий, Дорноговь, Дархан-Уул аймгийн ИТХ-ын сонгуулийн зарим тойрогт нэр дэвшигчид ӨРСӨЛДӨГЧГҮЙ байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 10 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

iKon.mn орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэн хүргэсэн.

Тэгвэл нэр дэвшигчдийн талаарх Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан жагсаалтаас харахад орон нутгийн сонгуулийн зарим тойрогт ямар ч өрсөлдөөнгүй буюу мандатын тоотой тэнцүү нэр дэвшигч байна. 

Тухайлбал, Аймаг, нийслэлийн төлөөлөгчдийн хувьд Дархан-Уул аймгийн хоёр, Завханы дөрвөн тойрог болон Хэнтий, Дорноговийн тус бүр нэг тойрог дээр мандатын тоогоор нэр дэвшүүлсэн тул ямар ч өрсөлдөгчгүйгээр тухайн нэр дэвшигч ялах боломж бүрджээ. Хэнтий аймгийн 4 дүгээр тойрог, Дорноговь аймгийн 2 дугаар тойргийн нэг мандат дээр тус тус нэг хүн л дэвшсэн учраас ийнхүү сонголтгүй сонголт бий болсон гэсэн үг. 

Хүснэгт 1. Аймаг, нийслэлийн ИТХ-д мандатын тоогоор нэр дэвшүүлсэн сонголтгүй тойргууд

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль Тойрог Мандатын тоо Нэр дэвшигчийн тоо
Дархан-Уул 6 1 1
Дархан-Уул 17 1 1
Дорноговь 2 1 1
Завхан 17 2 2
Завхан 20 2 2
Завхан 13 5 5
Завхан 15 2 2
Хэнтий 4 1 1

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хувьд мөн ийм тойргууд байна.

Тухайлбал, Дархан-Уул аймгийн тав, Дорноговийн долоон тойрогт өрсөлдөгчгүй байгаа тул нэр дэвшигчид ялалт байгуулах нь тодорхой байна. Учир нь орон нутгийн сонгуулийн санал хураалтаар хамгийн өндөр оноо авсан төлөөлөгч ялалт байгуулах юм. 

Хүснэгт 2. Сум, дүүргийн ИТХ-д мандатын тоогоор нэр дэвшүүлсэн сонголтгүй тойргууд

Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль Тойрог Тойргийн нэр Мандатын тоо Нэр дэвшигчийн тоо
Дархан-Уул Дархан 2 2 2
Дархан-Уул Дархан 14 1 1
Дархан-Уул Дархан 15 3 3
Дархан-Уул Дархан 16 2 2
Дархан-Уул Дархан 17 1 1
Дорноговь Алтанширээ 1 4 4
Дорноговь Алтанширээ 2 3 3
Дорноговь Алтанширээ 3 4 4
Дорноговь Алтанширээ 4 4 4
Дорноговь Хатанбулаг 6 3 3
Дорноговь Эрдэнэ 2 3 3
Дорноговь Эрдэнэ 3 3 3

Эндээс үзвэл Хэнтий, Дорноговь, Дархан-Уул аймгийн дээрх тойргуудын төлөөлөгчид сонгогдох нь тодорхой болжээ.

Энэ удаагийн сонгуульд иргэд хоёр сонголт хийх хэрэгтэй болж буй. Тодруулбал, Улаанбаатар хотын иргэд Нийслэлийн ИТХ болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох бол орон нутгийн иргэд аймгийн болон сумын төлөөлөгчийг сонгоно.

Орон нутгийн сонгогчдын ирцээс хамаарахгүй тул нэр дэвшигчдээс хамгийн өндөр санал авсан төлөөлөгчид ялалт байгуулах юм.

Сонгогч та ЭНД дарж, өөрийн тойрог дахь нэр дэвшигч болон сонголт хийх мандатын тоог тодорхой харах боломжтой. Мөн сонгогчийн нэрсийн жагсаалтад орсон эсэхээ http://election.burtgel.gov.mn/ хаягаар орж шалгана уу.