Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол шинээр илэрчээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Photo by: Getty Images

Улсын хэмжээнд халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний есөн сард 24.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 23.3%-р буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Ийнхүү буурахад, 

  • Салхин цэцгээр өвчлөгчид 74.4%-аар
  • Цусан суулгаар өвчлөгчид 47.9%-аар
  • Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 45.5%-аар
  • Сүрьеэгээр өвчлөгчид 4.9%-аар буурсан нь голлон нөлөөлсөн аж. 

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд энэ оны есдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,304 болж, өмнөх сараас 1.7%-аар буурсан байна. 

Харин дараах халдварын замын төрөл өсжээ. Үүнд, 

  • Цусаар дамжих халдварын тохиолдол 22 болж, 22.2%-аар
  • Гэдэсний халдварт өвчин 329 болж, 2.8%-аар,
  • Амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 626 болж, 43.6%-аар 

Мөн улсын хэмжээнд 2020 оны есдүгээр сард ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол илэрч, нийт тохиолдол 302 болжээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/StatisticMongolia/videos/680092479611536/