2020/10/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.81₮
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
01:00
S31
-8°
02:00
S31
-8°
03:00
S31
-8°
04:00
S31
-8°
05:00
S31
-8°
06:00
S31
-9°
07:00
S31
-9°
08:00
S32
-9°
09:00
S32
-7°
10:00
S32
-4°
11:00
S32
-2°
12:00
S32

"Төгрөгийн хадгаламж энэ оны есдүгээр сарын эцэст 11.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 217 тэрбумаар өссөн"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг
гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын 2020 оны эхний есөн сарын эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. 

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны есдүгээр сарын эцэст 22.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 (9.3%) их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд, 

  • Валютын хадгаламж 2.2 (74.7%) их наяд төгрөгөөр
  • Төгрөгийн хадгаламж 779.6 (7.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Харин бага мөнгө (M1) 2020 оны есдүгээр сарын эцэст 3.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 158.9 (4.7%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 254.2 (6.7%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Бага мөнгөний 2.9 (80.7%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 0.7 (19.3%) их наяд төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байгаа аж. 

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны есдүгээр сарын эцэст 950.1 тэрбум төгрөг болсон нь өмнөх сараас 21.9 (2.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 60.3 (6.8%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болсон байна. 

"Төгрөгийн хадгаламжийн 89.4% нь иргэдийнх"

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан "Төгрөгийн хадгаламж 2020 оны есдүгээр сарын эцэст 11.6 их наяд төгрөг болсон нь өмнөх сараас 216.9 (1.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 779.6 тэрбум төгрөгөөр буюу 7.2%-аар өссөн үзүүлэлт болжээ. 

Төгрөгийн хадгаламжийг ангилан харвал: 

  • 89.4 хувь (11.6 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж
  • 10.6 хувь (1.2 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж

Харин валютын хадгаламж 5.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 438.8 тэрбум төгрөгөөр буюу 9.4%-аар, өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр буюу 74.7%-аар өссөн үзүүлэлттэй байна" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/StatisticMongolia/videos/267549154477033/

 

x