Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Кардашян угсаа гарал нэгт Уулын Карабахын арменичуудад $1 саяыг хандивлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Уулын Карабахт үүссэн үндэстэн хоорондын зэвсэгт мөргөлдөөн дэлхий даяар амьдарч байгаа армени гаралтай хүмүүсийн анхаарлын төвд байна.

Хамгийн олон армени угсаатнууд амьдардаг дэлхийн том хотуудын нэг нь АНУ-ын Лос Анжелес юм. Энэ хотод амьдардаг арменичууд Уулын Карабахын мөргөлдөөнд хохирсон хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор Armenia Fund нэртэй сан байгуулжээ.

Тэгвэл уг санд Америкийн реалити шоуны од Ким Кардашян $1 саяыг хандивлаж байгаагаа саяхан сошиал хуудсандаа зарласан байна.

“Зоригт эрчүүд, эмэгтэйчүүд, хүүүхдүүдийн төлөө би залбирч байна. Хэдийгээр алс хол газарт, тус тусдаа амьдардаг ч бид хил хязгаарт захирагдахгүй Армени гэсэн нэг үндэстэн гэдгийг би бүгдэд сануулмаар байна” гэж тэр Инстаграм хуудсандаа нийтэлсэн видео мэдэгдэлд ярьжээ. Арменичууд Уулын Карабахыг Арцах (Artsakh) гэж нэрлэдэг юм.

Кимийн алдартай дүү нар болох Хлое, Куртни Кардашян нар мөн өөр өөрийн сошиал хуудсанд арменчуудад хандив өргөхийг уриалсан байна.

Ким Кардашяны аав нь АНУ-д ирсэн Армени цагаачийн гурав дахь үеийн төлөөлөгч юм. 

Кардашяны мэдэгдлийн маргааш Лос Анжелесын гудамжинд олон мянган хүн цугларч, Арменичуудыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэд Армени улсын төрийн далбааг мандуулсан байв.

 

Уг арга хэмжээнд оролцсон 20,000 орчим жагсагч Беверли Хиллс дэх Туркийн элчин сайдын яамны гадна очиж, Уулын Карабахын мөргөлдөөнд Азербайжаныг дэмжиж байгаа Туркийн эрх баригчдад эсэргүүцэл илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Associated Press